Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халав | News.MN

Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халав

Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халав

Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь халснаа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан түүнтэй “хүчтэй” санал зөрж буйгаа илэрхийлээд, “Би Жоныг огцрох өргөдлөө өгөхийг хүссэний дагуу өнөөдөр өглөө өргөдлөө өглөө" гэж мэдэгдсэн байна.

Трамп өнгөрсөн шөнө Жон Болтонд Цагаан оронд түүний хэрэггүй болсныг мэдэгдсэнээ өгүүлээд, дараа долоо хоногт орных нь хүнийг нэрлэнэ гэжээ. Болтоны хувьд ажлаасаа халагдсан гэх мэдээллийг үгүйсгэж, огцорч буйгаа мэдэгдсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн албанаас Болтон удахгүй Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хамт терроризмын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ гэж мэдэгдсэнээс хойш тун удалгүй Трамп твиттертээ дээрх мэдэгдлээ жиргэжээ.

Болтон даваа гаригийн орой Ерөнхийлөгч Трамп өөрийг нь халаагүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Би өчигдөр орой огцрох хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Трамп “Маргааш энэ талаар ярилцъя "гэж хэлсэн хэмээн твиттертээ жиргэжээ.

Жон Роберт Болтон нь гадаад харилцаанд консерватив үзэл баримталдаг, ялангуяа Хойд Солонгос, Иран, Куба, ОХУ-тай холбоотой асуудлаар хатуу чиг шугам баримталдгаараа алдартай. Тэрбээр Р.Рейганы гадаад бодлогыг тууштай дэмжигч, БННамын гурван засгийн газарт томоохон албан тушаал хашсан, гадаад бодлогын хатуу чиг шугам баримтлагч юм.

Эх сурвалж: ВВС, NDTV

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-11 172.58.139.231

Trump – f…g asshole

Avatar

Зочин 2019-09-11 122.201.22.105

USA twiter-r ajlaa hiideg bol manaihan FB-r ajlaa hiideg.

Avatar

Зочин 2019-09-11 202.179.27.60

Тийм тохиолдолд микрофон барьсан сэтгүүлчийн хэрэг юу байна? Харин ч хэлсэн ярьсаныг нь гуйвуулж мэднэ. Тэрний оронд өөрийнхөө сувгаар санаагаа хүргэх нь дээр. Хангалттай олон хүнд хүрч байгаа биз дээ. Хангалттай хүрч байна. Twitter хэрэглэх нь туйлын зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж