О.Хангай тэргүүтэй бөхчүүд медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

О.Хангай тэргүүтэй бөхчүүд медаль хүртжээ

О.Хангай тэргүүтэй бөхчүүд медаль хүртжээ

БНСУ-ын Чунжу хотод есдүгээр сарын 5, 6-д болсон Дэлхийн тулааны спортын II их наадамд ширым бөхийн төрлөөр Монголын бөхчүүд дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Ширым бөхийн үнэмлэхүй жинд Улсын харцага О.Хангай, -130 кг-ын жинд Улсын начин Д.Тамир, -105 кг-д аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, -65 кг-д Г.Дашбямба нар тус тус мөнгөн медаль, -130 кг-д аймгийн начин М.Гармаа хүрэл медаль хүртжээ. Багийн төрөлд БНСУ-ын баг түрүүлж, Монголын баг удаалсан байна.

Монголын бөхчүүд тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд баг тамирчдыг Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, Улсын заан М.Өсөхбаяр ахалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж