Тайваний рагбигийн шигшээ баг Монголын багтай тоглоно | News.MN

Тайваний рагбигийн шигшээ баг Монголын багтай тоглоно

Тайваний рагбигийн шигшээ баг Монголын багтай тоглоно

Тайваний рагбигийн шигшээ баг Монголын багтай тоглоно

Рагбигийн ДАШТ анх удаа Ази тивд зохион байгуулагдах бөгөөд энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг Япон улс аваад байгаа билээ. ДАШТ эхлэх гэж буй энэ мөчид Ази тивийн 1-р дивизоны баг болох Тайваний шигшээ Монгол улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр анх удаа манай улсад ирэх гэж байна.

Хоёр улсын рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох рагбигийн спортыг таниулан сурталчлах зорилгоор зохиогдох тус нөхөрсөг тоглолт есдүгээр сарын 21-ний өдөр 14:00 цагт Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.

2009 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн Монгол улсын шигшээ баг анх удаа эх орондоо олон улсын шигшээ багийг хүлээн авч, Монголын рагбигийн хөгжлийг үзэгч сонирхогчдодоо хүргэх гэж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурьдахад “Монгол-Тайвань” рагби фестивалийн хөтөлбөрт Бээжингийн эмэгтэй баг тамирчид оролцож Монголын эмэгтэй баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх юм.

Энэ нь мөн л монгол эмэгтэй тоглогчид гадны багийг талбай дээрээ хүлээн авч тоглох эхний тохиолдол болж байна. Фестивалийг SPS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд багаа талбайд нь дэмжихээр очих спорт сонирхогчид тоглолтыг үнэ төлбөргүй үзнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-11 202.179.27.100

очиж үзнээ амжилт

Avatar

Zochin 2019-09-11 98.247.88.7

Teneg gulugnuud. Rugby ymar hamaatai yum p***a. Archaagui teneg yumnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж