З.Энхболд VS О.Мөнхсайхан | News.MN

З.Энхболд VS О.Мөнхсайхан

VS

З.Энхболд VS О.Мөнхсайхан

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсон. Тодруулбал, ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар тогтов. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй.

Ерөнхийлөгчийн асуултын дагуу засаглалыг ард нийтийн санал асуулгаар асуух нь хуулийн хүрээнд боломжтой эсэх талаар талуудын байр суурийг энэ долоо хоногийн VS булангаараа хүргэж байна.

З.Энхболд
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

Парламентын засаглал хамгийн мундаг нь гээд хэн хэлсэн юм. 30 жилийн турш бид янз бүрээр оролдлоо. Хамгийн сүүлийн оролдлого Үндсэн хуулийнхаа 35 хүртэлх хувьд нь өөрчлөлт хийгээд явъя гэлээ. Гэтэл ажиллахгүй нь. Тэгэхээр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя. Ард түмэн аль нэгийг нь сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, парламентын засаглалыг дэмжинэ гэдэг шийд гарна. Ард түмний сонголтын дагуу Үндсэн хуулиа өөрчлөх үүрэг нь парламентын үүрэг. Одоо бид хэлбэр, агуулгаа ялгах хэрэгтэй. Болохгүй гэдэг хязгаарлалт хаана ч байхгүй. Боломжгүй гэж хэлж байгаа хүмүүс Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээд байгаа юм. ЖДҮХС-аас зээл авсан 40 гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй ийм арчаагүй парламенттай байснаас улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чаддаг, гэхдээ засаглалын ямар хэлбэр байх нь сонин биш Үндсэн хуультай байх нь чухал. 

О.Мөнхсайхан
МУИС, Хуульзүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн

 

Ийм асуултыг ард нийтийн санал асуулга руу оруулах боломжгүй. Үндсэн хуулийн болон бусад хуулийн үндэслэлийг хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй хэрэг. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам. Үүний зэрэгцээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль гэсэн гурван хуулиар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Үндсэн хуулийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар л явуулна. Парламентын засаглалтай байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм. Процедур талаасаа гэвэл Засаглалын хэлбэрийг асуух төслийн талаар иргэдийн санаа бодлыг огт сонсоогүй, судалгаа хийгээгүй, хэлэлцүүлээгүй, холбогдох байгууллагаас санал аваагүй зэргээс үзэхэд уг тогтоолын төсөл нь төслийг боловсруулахад тавих журмын хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш дэмжлэг авч байж Ард нийтийн санал асуулга явах боломж бүрдэнэ. Засаглалын хэлбэрийн асуудлаар ийм процесс огт хийгдэхгүй тул Ард нийтийн санал асуулга руу шууд орно гэж байхгүй. Нөгөө талаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Дээрээс нь энэ нь шинэ Үндсэн хуулийн асуудал учраас Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувиас хэтэрч, агуулгын хувьд хориглогдож байгаа юм. Тэгэхээр өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулахыг хориотой. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно. Гэхдээ энэ нь саяын журмын хуулийн дагуу л явна. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дангаар нь бариад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болохгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б ГАВАА. 2019-09-11 203.91.115.246

ОЛОН ТАЛААС НЬ ТУНГААХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.ХҮМҮҮСИЙН АЖ АМЬДРАЛ,НИЙГМИЙН БАЙДЛЫГ ХАРВАЛ ПАРАЛАМЕНТ МАНАЙД ОНОВЧТОЙ ЭСЭХ ДЭЭР БОДМООР ЮМ ИХ БИЙ.ЕРӨНХИЙДӨӨ 30 ЖИЛ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ ХИЙЖ ИРСЭНДЭЭ.НЭГ МӨСӨН ХЭД ХЭДЭН ЮМ АСУУЧИХ МОДОН ХЭЛЛЭГТЭЙ ТӨРИЙН ДУУЛАЛ,МОДОН СҮЛДИЙГ СОЛИХ ТАЛААР ГЭХ МЭТ..АСУУХ ЮМ БАЙНАА.

Avatar

Зочин 2019-09-11 103.229.121.43

Еронхийлогчийн засагийг дэмжих боломжтой. Параламентийн засаг гэх энэ жонхуурсан дампуу юмыг ингэж л байж засна. а******н нь , хулгайч луйварчин нь Намын дарга болоод улмаар Улсын дарга болох гээд зогсож байхаас илvv дампуу юм гэж байх уу.

Avatar

zaluu 2019-09-11 202.126.89.133

z enhbold bitgii galzuur chi meddeg yum bish odoo iim malnuud zailah heregtee

Avatar

Зочин 2019-09-11 150.129.140.147

З Энхболд даргын чадварч тун муу лдаа ? Хуулин дээр бол барахгүй л болов уу даа

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.46

Ерөнхийлөгч Монголд хэрэггүй, УИХ, ерөнхий сайд байхад л хангалттай,

Avatar

Зочин 2019-09-11 78.175.51.107

Ерөнхийлөгчийг парламентээс сонгодог болгох хэрэгтэй зардал ч хэмнэгдэнэ

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.46

Энэ залуу хуульч үндэслэлтэй юм ярьж байна. Улс орныг бусниулсан төрийг хутгасан олныг хагаралдуулсан бодлогоо ерөнхийлөгч ч , ардчилсан нам нь ч одоо болихгүй бол иргэний сөргөлдөөнд хүрч мэдэхээр болсон шүү. Төрд тангараг өргөчихөөд одоо ард түмнийг талцуулаад төр бусниулахаа зогсоовол яасан. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Та нар ариухан шударга юм бол эрх мэдэлтэй байхдаа хийхгүй яасан юм, үүнийг чинь гайхаад байна, өөрсдөө идэж уучихаад одоо нэг их шударга дүр исгээд хэрэггүй дээ.

Avatar

Man 2019-09-11 174.236.5.44

Jenko Zika 2 arai davarch bna shyy

Avatar

Bat 2019-09-11 174.236.5.44

Davartsan muu beltreg Battilgagiig shurgaad hatgaad baigaa ooriin sanaagaa helj bna

Avatar

МАНын гөлөгнүүүд 2019-09-11 64.119.25.190

амьдрал үзээгүй иймэрхүү дарга болох амбицтай гөлөгнүүд МАНд их бий. ах нь нар нь хулгайя, дээрэмчин, алууурчин мөнгөөөр тасралтгүй хангана, оройн болгон хүүхэндэнэ, хогийн хулгайч нар. Зи наад гөлөгөө нүүр лүү нь харж байгаад "бандь минь хошногоо угаа гэж хэл". Лүндээжанцангийн бэлдэж байгаа УИХ ын ирээдүйн дарга гэж МАНынхан дотроо ярьдаг юм билээ.

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.46

АН ын алмаснууд төрийг самууруулж худлаа шантааж хийхээ больцгоо,. Цүнх баригч ч танай намд байхгүй, мөнгөний цүнх хулгайлдагууд л дүүрэн байгаа шүү. Эхнээсээ ялаа авч байна даа. Худлаа шударга дүр эсгэхээ боль. Энгийн нэг ард руу ямар бүдүүлэг дайрдаг гөлөг вэ чи өөрөө харин, хэн юм чи. АН хулгайчидын нэг л биз

Avatar

ЗОЧИН 2019-09-11 66.181.161.73

үе үеийн 76 хулгайчаас залхаж байна. санал асуулгаа явуул, эцсийн шийдийг ард түмэн гаргана

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.46

Залхаад байгаа бол зөв хүнээ сонго, талхны мөнгө авч, буруу сонгоод байхаар залхах байтугай юм болно. Хууль тогтоох байгууллагаа бид ёонгож таараа, чи өөрөө хулгайч бүү сонгоод бай.

Avatar

Зочин 2019-09-11 202.9.42.140

Zika ugaasaa huuli Tamar hamaatai yum gedeg hun shuu de, ardchilsan niigemd amidarch baij etg dargiin ajil hiij bgaagaa dundad zuunii uyiin haantai zuirlej boddog bololtoi

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.38

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ-тай болгоод явбал улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал дорхноо алдагдаж МОНГОЛ УЛС байхгүй болно Энэ хуульч залуу мунадаг зөв тайлбарласан

Avatar

Зочин 2019-09-11 202.170.68.162

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал явахгүй гацаанд орсон. МАН-ын комунистууд, 60 тэрбумын хулгайч, ЖДҮ луйварчид, хүчин хийгч, усан толгойт бор халзан төлөгнүүд үндсэн хууль өөрчилнө гэж байхгүйг, байж ч болохгүйг ард түмэн үзлээ харлаа. Одоо наад үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг сэдвээ хаачих. Шинэ үндсэн хуулийн асуудал орж ирвэл тэрнийхээ гаргалгааг сайн тавь.

Avatar

Зочин 2019-09-11 64.119.16.190

Мөнхсайхан гэгч их мэдэгч МАН ын бууны нохой коммунист үзэл бодолтой гөлөг бналээ, ийм хүмүүс ҮХ өөрчлөх ээ тэртээ тэргүй ард түмэн унагана

Avatar

Зочин 2019-09-11 66.181.170.73

мөнхнасан ямар баасных нь багш байхав дээ сонгуулиар нэр дэвшигч дагаж далдагнаж байгаад азаар нөгөөх нь уих гарч муис руу чихүүлсэн сугний үс

Avatar

Зочин 2019-09-11 73.92.12.67

Зикагийн баримталдаг узэл баримтлал нь " Хуулийг зерчих гэж зохиодог " гэсэн узэл. Органик хууль гэж нэрлэгдэх хуулиудыг та зерчиж болно, засварлаж болно, еерт ашигтайгаар мушгин гуйвуулж болно. Харин

Avatar

Зочин 2019-09-11 73.92.12.67

Харин монгол улс тусгаар улс гэдгийн баталгаа Yндсэн Хуулийг чи зерчих эрхгуй шуу. Монголын ард тумэн эдний цаашдын уйл ажиллагааг чандлан харж байх хэрэгтэй

Avatar

зочин 2019-09-11 66.181.169.70

нэг сум таван сумны түүхийг мэдэж байгаа байлгүй дээ. манай шиг газарзүйн байрлалын хувьд хараат улсад энэ тогтолцоол хэрэгтэй. Тогтолцоог ерөнхийлөгч болгох уу, цаашлаад хаант болох уу. дэмий биздээ энэ тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй

Avatar

зочин 2019-09-11 66.181.169.70

1 сум 5 сумны ялгааг бүгд мэдэж л байгаа байх, бусад улсын туршлагыг сонсож л байна. манайх шиг газарзүйн байршлын хувьд хараат улсад одоо байгаа тогтолцоо л чухал, ерөнхийлөгч засаглал болоод цаашлаад хаант засаглал болох уу, дэмий биздээ

Avatar

Зочин 2019-09-11 202.9.42.229

ЗИКА вирус л энэ парламентыг 20 жил өвчлүүлсэн одоо тэр идээ бээрээ шахах гээд үзэж байна. Мөнхнасан гээд энгийн багш хүн л ингээд тайлбарлаад байхад иргэд маань ойлгохгүй бол толгойд чинь ЗИКА вирус халдчихаж

Avatar

Зочин 2019-09-11 66.181.161.82

Энэ Мөнхсайхан гээч нөхөр юу яриад байгаа юм бэ хуулийг хүн л зохиодог байх шүү яагаад өөрчлөлт шинэчлэлт хийж болохгүй гээд үхэн хатан хамгаалаад байгаа юм бэ чиний тэр цол хэргэм чинь чиний л юм байгаа биз бусдын эрхэнд халдах хэрэгсэл биш байх шүү

Avatar

Зочин 2019-09-11 64.119.27.243

мөнхсайхан гээч энэ их мэдэгч хэн юм бэ юу юм бэ ард нь хэн байна вэ зоргоороо чалчигч

Avatar

Зочин 2019-09-11 203.91.115.46

Засаглалын хэлбэрийн талаар ард нийтийн санад асуулга явуулах хуулийн үндэслэл байхгүй талаар ойлгомжтой хэлсэн байна. Баттулга, Энхболд 2 дураараа дөргүй бух шиг зүтгэхээ болих хэрэгтэй. Хэн ч бай бүх хүн хуулинд захирагдаж, хуулийн дор амьдардаг. Хууль зөрчихөө л больчих. Энэ улсад хэн хууль биелүүлэх болж байна. Энхболдын ээлжит тэнэглэлээ гэж.

Avatar

Зочин 2019-09-11 66.181.170.73

Мөнхнасан МАН ын цавьны үс зайлаа

Avatar

зочин 2019-09-11 66.181.189.220

яг үнэн

Avatar

Irgen 2019-09-11 66.181.170.162

h**** idsen Zika cham shig eh ornoosoo urvagchiig Sukhbaatar duurgiin irged songoj haragdaach !!! Neg odor daranguilagch bolno gej moroodoj baival tiim yum baidaggui yum tairdasaa !!!

Avatar

Зочин 2019-09-11 124.158.106.20

Энэ бол зи хийж бгаа ажил

Avatar

za 2019-09-11 119.40.103.6

ENE humuus ard tumenee erguu gej boddog baih daa, bi lav oilgoj baina, onoodoriin baigaa huuliin heden zaalt tseejilsen hunii tolgoi erguuldeg bagsh bol iim l zuil yarina, nogooh ni tom togtoltsoonii asuudalaa shiidie geed baih shig ard tumen bol bur iluu uhaantai heden malaasaa yaj neg salj ayataihan amidarmaar baina sh de gedegee bol tultal oilgoj baigaa, tegeheer hunii tolgoi erguulsen balai yum yarihaa boli bagshaa, harin togtoltsoo oorchloh bolson uu gevel bas l boloogui

Avatar

Зочин 2019-09-11 202.131.253.66

Зөв хэлж, хуулийн гаргалаг яг тийм.
Ер нь нэг хүн бүх асуудлыг шийддэг болбол манайх шиг жижиг улс том гүрний нөлөөнд автах маш амархан болно. Жижиг улсын удирдагчид би мэдэхгүй паламент мэднэг гэж чихэд асуудлаас бултдаг туршлага олон улсад байна. Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй, түүний оронд ерөнхий сайдын эрх мэдлийг харин нэмээд өгөх хэрэгтэй.

Avatar

Бигэр 2019-09-11 202.9.43.213

Баттулга Энхболд хоёрын хууль мэдэж тайлбарлана гэж юу байдаг юм. Зүгээр эрүүгийн хуулиа уншиж суу. 30 жил засаж залруулах гэж оролдсон удаа байхгүй. Яавал эх захгүй замбараагүй нийгэм байгуулах вэ. Далимдуулаад яаж идэж ууж баян тарган болох вэ гэж бодож явсан байх шүү. Иргэдээ юм мэдэхгүй гэж басаж болохгүй. Дээр нь хуульч нар засаглал солихыг дэмжихгүй гэдэгт итгэлтэй байна.

Avatar

зочин 2019-09-11 202.21.101.186

Яг зөв. Ажлаасаа буугаад шоронруугаа явах учраас эртхэн хуулиа уншаад судла. Мөнхсайхан маш сайн тайлбарласан байна.

Avatar

Ganzo 2019-09-11 66.181.161.75

Ene Munkhsaikhan gej hen iin ymar ch turshilga baihgui iimerhuu bagsh bult usersen yumnuud zondoo l baidag Parliament speaker bsan hun ingej helj bna shuu arga aa ydaad parliament uneheer ywahgui bga ni unen

Avatar

иргэн 2019-09-11 202.179.25.41

энэ1 юм болгоныш эсэргүүцсэн багш гач ирчээд бгаан

Avatar

Amar 2019-09-11 202.179.27.107

Парламентын засаглал нь Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа.Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг нь тусгаар улсаа хэдэн халтар төгрөгөөр худалдана гэсэн үг.Үүнийг аль ч тэнэг ойлгоно.Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж юу хуцацгаагаад байнаа.Айн.

Avatar

Иргэн 2019-09-11 103.212.117.105

Засаглалын хэлбэрээ ард түмэнээсээ асуух хэрэгтэй.Одоогийн ЖДҮчидээс бүрдсэн парламентад итгэх боломж алга

Avatar

зочин 2019-09-11 66.181.161.61

мөнхсайхан гэж хэн юм ийм өвчтэй их мэдэгч нар зөндөө л бдагшд

Avatar

Зочин 2019-09-11 66.181.181.164

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙГ ӨНГӨРСӨН 30 ЖИЛ ХАНГАЛТТАЙ ХАРУУЛЛАА ОДОО ПАР-ТЫГ ТАРАА

Avatar

Amar 2019-09-11 202.179.27.107

Зи овогт Женко хоёрын үнэн нүүр царай ил болов.Ер нь төрд тагдгар хүмүүсийг гаргах хэрэггүй юм биш үү.Багаасаа нуруу өндөрчүүдэд атаархасаар байгаад төрд гарангуутаа ард иргэд, улс орноосоо өшөө авах гээд унадаг юм шиг байна.

Avatar

зочин 2019-09-11 203.91.116.118

Х.Баттулга ерөнхийлөгч болбол шууд л Венесуел болно доо,

Avatar

Зочин 2019-09-11 103.229.121.188

сингапур лугаа адил нээг хүний удирдлагаар улсаа хөгжүүлье оло марзан юмнуудын аясаар яваад өөдөлж байгаа юм алга

Avatar

зочин 2019-09-11 182.160.37.127

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛ ОРУУЛАХЫГ БОЛИУЛЦГААЯ, ЛУЙВАРЧИД, ШОУЧИД, ӨӨРСДИЙН НЭГ ТӨРӨӨ ГАРГАХ ГЭСЭН МӨНХСАЙХАН, МАШБАТ МЭТИЙН ХУВИЙН АМБИЦТАЙ ХҮМҮҮС ХУУЛЬ БОЛОВСРУУЛААД БАЙВАЛ ЭНЭ УЛС ДАМПУУРНА, ОДОО ЭЦЭГ ХУУЛЬТАЙГАА ТОГЛОДОГ БОЛОХ НЬ

Avatar

зочин 2019-09-11 182.160.37.127

О.МӨНХСАЙХАН ТОДОРХОО БОЛИОЧЭЭ, ЧИНИЙ ТОДРОХ ГЭСЭН АМБИЦААС БОЛЖ УЛС ОРОН, АРД ТҮМЭН ХОХИРОХ ЁСГҮЙ

Avatar

Зочин 2019-09-11 43.250.125.252

Энэ улс 5 жилийн хугацаатай нэг удирдагчтай болоёо, тэгэхгүй бол 76 толгойтой мангас идэж, уугаад дууслаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж