НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

Чингэлтэй дүүргээс НИТХ-д хоёр дахиа сонгогдсон төлөөлөгч Ц.Баатархүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2013 оноос санаачилга гарган ажиллаж байгаа. Ингээд жил жилийн нийслэлийн төсвөөс хөрөнгө суулгуулж, өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, спорт заалны хоёр барилгыг ашиглалтад оруулаад байна.

Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд 12 дугаар хороонд 138 бага сургууль, 220 дугаар цэцэрлэг, спорт заал бүхий цогцолбор, 16 дугаар хороонд 139 бага сургууль, 221 дугаар цэцэрлэг, спорт заал бүхий цогцолбор бариулж, 15 дугаар хороонд 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг 83 дугаар цэцэрлэгийг өргөтгөж 240 хүүхдийн ор нэмэгдүүлсэн юм. Тэгвэл энэ хичээлийн жилд 15 хорооны тус хорооны 102 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Хэдхэн хоногийн өмнө хүүхдээ хүлээж авсан 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 15, 16 хорооны бүх хүүхэд цэцэрлэгт суралцаж эхэлжээ. Тус цэцэрлэгийг өргөтгөхөд шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийг төлөөлөгч Ц.Баатархүү нийслэлийн 2015 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг мөн оноос эхлүүлжээ. Өмнө нь 240 хүүхдийн ортой байсан тус цэцэрлэг өнөөдөр зургаан шинэ ангитай болж, нэмж 286 хүүхэд нэмж элсүүлсэн байна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилд суралцахаар цахимаар бүртгүүлсэн бүх хүүхдээ тус цэцэрлэгийнхэн элсүүлжээ. Мөн өргөтгөл барьж ашиглалтад оруулснаар эдгээр хороонд амьдардаг багш нар ч ажилтай болж буй онцлогтой. Хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг элсүүлсэн 102 дугаар цэцэрлэг нийслэлд шилдэг гэмээр сургалтын хөтөлбөртэй. Дуу дуулж, зурж, бичихийг заахаас гадна тус цэцэрлэгийнхэн хүүхдүүдээ амьдрах арга ухаанд сургадаг юм байна. Тодруулж хэлбэл, багш нар нь хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэгийнхээ хашаанд мод, бут тарьж тохижуулдаг аж. Үүгээр ч зогсохгүй ахлах бүлгийнхэнтэйгээ хүнсний ногоо хашаандаа тарьж, өвөл нь хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж