Гарынхаа хуруугаар өөрийгөө эмчлэх арга

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Гарынхаа хуруугаар өөрийгөө эмчлэх арга

Хүний арван хуруу нь далд шижмээр дотор эрхтэнүүдтэйгээ  холбоотой байдаг.

Эрхий хуруу: Бие тэнхээ ядарч, тамир тэнхээ алдагдахад  хоёр гарын эрхий хуруугаа маш сайн хөдөлгөх хэрэгтэй. Ингэснээр таны бие сэргэж, тэнхээтэй болох болно. 

Долоовор хуруу: Хоолны шингэц муу,  дотор эвгүйрэх,  хоол идэх зуршил муудвал долоовор хуруугаа сайн хөдөлгө. Таны бие зүгээр болох болно. 

Дунд хуруу: Цусны эргэлтэнд нөлөөлдөг хуруу. Даралт ихсэх үед  дунд хуруугаа сайн хөдөлгөж, хооронд нь үрэх, базах  хэрэгтэй.

Ядам хуруу: Элэгний үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Тиймээс элэгний өвчтэй хүмүүс энэ хуруугаа сайн хөдөлгөх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөхөд гэмгүй. 

Чигчий хуруу: Энэ хуруу нь зүрхний үйл ажиллагаатай холбоотой байдаг тул зүрх тань асуудалтай бол чигчий хуруугаа сайн хөдөлгөх хэрэгтэй. 

Г.САРНАЙ

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж