Стратегийн ордын 51 хувь ард түмний мэдэлд байх гишүүдийн саналыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Стратегийн ордын 51 хувь ард түмний мэдэлд байх гишүүдийн саналыг дэмжив

Стратегийн ордын 51 хувь ард түмний мэдэлд байх гишүүдийн саналыг дэмжив

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн баялагтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 20 гишүүн  “Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна" гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасан билээ.

Тэгвэл уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая хэлэлцээд,  "Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж найруулан өөрчлөхөөр боллоо.

Уг томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж