Гангаас гарахад дэмжлэг үзүүлнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Гангаас гарахад дэмжлэг үзүүлнэ гэжээ

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Гао Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны  худалдаа, эдийн засгийн харилцааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ  намар Улаанбаатарт  зохион байгуулахаар ярилцсан байна.  БНХАУ-ын Засгийн газраас  Монгол Улсын хөгжлийг дэмжиж буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл багагүй хэмжээгээр  олгож ирсэн. Энэ хүрээнд  хоёр орны хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж ажиллах нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг уулзалтад оролцогчид онцолжээ.

Мөн энэ үеэр БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Гао Янь 2016 онд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад техникийн туслалцааг үзүүлэхээс гадна гантай, хуурайшилттай байгаа өнөөгийн нөхцөл байдлаас гарахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж