Палестин Интерполд элсэх өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Палестин Интерполд элсэх өргөдөл гаргажээ

AP Photo/ Muhammed Muheisen

 

Палестины автономи Интерполд нэгдсэн улс болж байгаагаа дэлхийн олон нийтээр зөвшөөрүүлэх алхмаа хийж байна гэж  ВАФА агентлаг мэдээлэв.

 

Палестины автономын ерөнхий сайд Рами Хамдалла өргөдөлд гарын үсэг зурснаа тайлбарлахдаа,  “Энэ алхам нь авлигын хэрэгт холбогдоод гадаад руу зугтсан гэмт хэрэгтнүүдэд эрэл зарлахад тустай” гэж тайлбарлажээ.

 

ВАФА агентлагийн тооцоолсноор, Палестин улс олон улсын 41 байгууллагад элссэн байдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж