Оюутан, сурагчдын тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Оюутан, сурагчдын тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөр

2019 ОНЫ НАМРЫН ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ БОЛОН ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

  • “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр
  1. Хамрах хүрээ:

Монгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна.

  1. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныг шалгаруулна.

  1. Тэтгэлгийн хэмжээ:

1-р байр 1 оюутан, 6000 юань (татварын өмнөх)

2-р байр 7 оюутан, 5000 юань (татварын өмнөх)

3-р байр 12 оюутан, 3000 юань (татварын өмнөх)

  1. Тэтгэлгийн болзол:
  • Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.
  • Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

 

  • “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр
  1. Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй ар гэрийн боломж тааруу оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сургуулиасаа тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг авч хувиараа бүртгүүлж болно.

  1. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныг шалгаруулна.

  1. Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 3000 юань (татварын өмнөх)

  1. Тэтгэлгийн болзол:
  • Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.
  • Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

Дөрөв. Сонгон шалгаруулах арга

  • Сонгон шалгаруулалтын болзол
  1. Тэтгэлэгт хөтөлбөр

Сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийт оюутнуудын 5%-ийг сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулж, шалгалтад тэнцсэн оюутнууд дундаас хамгийн өндөр дүн авсан оюутнуудыг сонгон шагнана.

  1. Ивээн тэтгэх хөтөлбөр

(1) Хятад хэл заадаг улсын сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийт оюутнуудын 5%-ийг шалгалтад бүртгүүлэх боломжтой ба сургуулиас ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг гаргаж сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулна;

(2) Тэтгэлэгт оролцох болзлыг хангасан хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сургуулиасаа ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг авч хувиараа бүртгүүлж болно.

  • Шалгаруулалт
  1. МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.
  2. Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдах болсон нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

  • Бүртгэлийн хугацаа: 2019 оны 9-р сарын 9-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл шаардлагатай бүх материалыг доорх цахим хаягруу явуулна. Цахим хаяг: cul_edu_boc@163.com, заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.
  • Мандат олгох хугацаа болон хаяг

Хугацаа: 2019 оны 9-р сарын 17-ноос 19-ны өдөр

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод олгоно. Хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа ирж авна.

  • Шалгалтын хугацаа: 2019 оны 9-р сарын 22-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30
  • Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр
  • Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй: сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтаас харна уу.

Зургаа. Бүртгэл

  • Хятад хэлний хичээл заадаг сургуулиуд нэгдсэн журмаар оролцох оюутнуудын нэрсийг бүртгүүлнэ. Хятад хэлний хичээл заадаггүй сургуулиуд оюутнууд хувиараа бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэх материал: Иргэний үнэмлэх, суралцаж буй тодорхойлолт, сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай), ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа оюутанд сургуулиас гаргаж өгөх) зэргийг сканердан pdf хэлбэрт шилжүүлж, шалгалтад оролцох оюутнуудын мэдээллийг EXCEL хүснэгт рүү оруулж, ойрын нэг жилд авхуулсан цээж зураг 1 хувийг JPEG хэлбэрээр хамтад нь cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна. Холбогдох утасны дугаар: Заяа 99239244, Лан Чэншиао 95966186

Долоо. Холбогдох шаардлага:

  1. Сургуулиуд өөрсдийн оюутнуудын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдол илэрвэл тухайн сургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.
  2. Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийг хүчингүйд тооцно.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр


2019 ОНЫ НАМРЫН ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН

ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОН ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

Хөтөлбөр“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрТусгай ивээн тэтгэх хөтөлбөр
Хамрах хүрээМонгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүр дээр бүртгэл явагдана.Монгол улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид.Монгол улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид.
Сонгон шалгаруулах аргачлалБосго оноо буюу 60 оноо давсан сурагчдыг авсан дүнгээр нь жагсаана.Босго оноо буюу 60 оноо давсан сурагчдыг авсан дүнгээр нь жагсаана.Дүнгээр нь жагсааж, ар гэрийн судалгаа хийгдсэний дараа сонгон шалгаруулна.
Тэтгэлэгийн тооНийт 30 сурагч алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :10

6-9-р ангийн сурагч: 10

10-12-р ангийн сурагч: 10

Нийт 45 сурагч алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :15

6-9-р ангийн сурагч: 15

10-12-р ангийн сурагч: 15

Нийт 20 сурагч алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :10

6-9-р ангийн сурагч: 5

10-12-р ангийн сурагч: 5

Тэтгэлгийн хэмжээТус бүр 3000 юань (татварын өмнөх)Тус бүр 2000 юань (татварын өмнөх)Тус бүр 1000 юань (татварын өмнөх)
Тэтгэлгийн болзолСурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.

Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.

Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

Сурлагын дүн сайн.

Ар гэрийн боломж тааруу.

 

Дөрөв. Шалгаруулалт

  1. МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.
  2. Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдсан нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

  1. Бүртгэлийн хугацаа: 2019 оны 9-р сарын 9-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэл явагдах бөгөөд шаардлагын дагуух бүх материалыг доорх цахим хаягруу явуулна. Цахим хаяг: cul_edu_boc@163.com, заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.
  2. Мандат олгох хугацаа болон хаяг

2019 оны 9-р сарын 17-ны өдрөөс 19-ны өдөр хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байр 130 тоот.

Улаанбаатар хот дахь сургуулийн суралцагчид нэгдсэн журмаар сургуулиасаа мандатаа авна. Хувиараа бүртгүүлсэн суралцагчид хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод ирж мандатаа авна.

Дархан хот дахь сурагчид шалгалт болох өдөр хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа Дарханы Цайхун сургууль дээр ирж мандатаа авна.

  1. Шалгалтын хугацаа: 2019 оны 9-р сарын 22-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30
  2. Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр
  3. Холбогдох утасны дугаар: Заяа 99239244, Лан Чэншиао 95966186
  4. Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй бөгөөд сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтууд дээр мэдээлэл тавигдах болно.

Зургаа. Бүртгэл

Монгол улс дахь Хятад хэлний хичээл заадаг ерөнхий боловсролын сургуулиуд нэгдсэн журмаар бүртгүүлнэ. Хятад хэлний хичээл заадаггүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хувиараа бүртгүүлж болно.

Бүртгүүлэх материал:

  1. Сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай) сканердан pdf хэлбэрт шилжүүлэх
  2. Төрсний гэрчилгээ болон суралцаж буй тодорхойлолтыг сканердан pdf хэлбэрт шилжүүлэх
  3. Ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөр болон тусгай ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа сурагчдад сургуулиас гаргаж өгөх)
  4. Шалгалтад оролцох сурагчдын мэдээллийг EXCEL бүртгэлийн хүснэгтэнд шивэх
  5. Ойрын нэг жилд авхуулсан цээж зураг 1 хувь JPEG хэлбэрээр

Долоо. Холбогдох шаардлага:

  1. Сургуулиуд өөрсдийн сурагчдын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн сургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.
  2. Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийг хүчингүйд тооцно.
  3. Тусгай ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах болсон сурагчдын нэрс тодормогц, ар гэрийн байдлыг сангийн сайн дурын ажилчид очиж судлах бөгөөд худал мэдээлэл өгсөн болохыг мэдвэл тэтгэлэг авах эрхийг цуцална.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

2019 оны 9 дүгаар сарын 5-ны өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж