Гагнуур хийж байгаад гал алджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Гагнуур хийж байгаад гал алджээ

НЭМЭЛТ

Галыг бүрэн унтраасан талаар газар дээр нь ажиллаж байгаа гал унтраах аврах ангийн албан хаагчид хэллээ. Галын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд урьдчилсан байдлаар хоёр ажилтан гагнуур хийж байгаад гал алдсан байна. Гал гарах үед байранд 1000 гаруй ажилтан байсан. Галын аюулаас урьдчилан сэргийлж, бүх ажилтныг байрнаас гаргаж, бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Туслах лифтенд гагнуур хийж байгаад гал алдсан гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Гал гарсан газар гурван аврах ангийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг нарийвчлан шалгахаар ажиллаж байна гэлээ.


Багшийн дээдийн өмнө байрлах Монполимент компанийн байранд яг одоо гал гарч байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Галын дуудлага сая ирсэн. Одоогоор гал гарсан газарт аврах анги ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр аврах анги гаргахаар ажиллаж байна. Мөн гал юунаас гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газар албаныхан ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр шинээр лифт байрлуулахаар ажиллаж байсан бөгөөд тухайн лифтний хэсэгт гал гарсан байна.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж