Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.10/ гардуулан өглөө.
Уг гэрчилгээг олгосноор С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.
Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерватори төгссөн. Испанийн Мадрид хот дахь Хааны Консерваторид профессор Гиермо Гонзалестай Испани, Франц хөгжмөөр мэргэжил дээшлүүлсэн. Тэрбээр гоцлон тоглоочоор олон төрлийн урсгал, чиглэлд өөрийгөө сорьж, уран бүтээлээ баяжуулсаар өдгөө олон орны томоохон нэр бүхий концертийн танхимуудад дэлхийн сонгодог бүтээлээс гадна, хөгжмийн зохиолчид болох аав, дүү нарынхаа бүтээлүүдээс толилуулж байгаа, Монголын ховор авьяастай уран бүтээлч юм.
Холбоотой мэдээ