Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн байна.
эх сурвалж:president.mn
Дайчин 2019-09-10 202.126.88.64
Сөрөг сэтгэгдэл бчсэн хүн аалзнууда та нар тэр музей үзэж яахвэ тэрииг монгол хүн монгол яс чанартай эх орончид үзэх хэрэгтэй энэ хов ярьсан хужаагын хурлиизууд тэр музейг үзэх хэрэгггүй. Та нарыг мэдээд үзүүлээгүй бна биттгии цухалд монгол хүн болж төрөөгүй хувь заяандаа гомд
Зочин 2019-09-10 202.21.103.14
Ноднин энэ музейг үзсэн, их сайхан танилцуулж байсан, ТАНД БАЯР ХҮРГЭЖ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
Говь-Алтай аймаг Б.Сэргэлэн 2019-09-10 66.181.169.70
ЭЗНЭЭ ОЛСОН ШАГНАЛ ГЭЖ ЭНЭ ДЭЭ, ТАНЫГ ЗУРАГТААР ОЛОН ЖИЛ ХАРЖ СОНСОЖ, ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХЭЭС НИЛЭЭД МЭДЛЭГТЭЙ БОЛСОН ШҮҮ, ТАНД БАЯР ХҮРГЭЖ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
Иргэн 2019-09-10 124.158.110.117
Хөдөө суманд байгаа музейг сумынх л үздэг байх даа. Энэ зун 8-р сарын 7 өдөр Халх гол суманд музей үзэх гэсэн цайны цаг гээд цоожтой байсан. Хаа холын УБ хотоос мрлээ үзчихээд явмаар байна гэсэн цайны цагаа гээд хөдлөөгүй шүү. Хөдөө орон нутаг, суманд хүн амьтан ховор байна лээ. Хаалга нь үргэлж нээлттэй байж болдоггүй юм уу? Төлбөртэй үзүүлнэ, цайны цаг гээд байна лээ. Төлбөрөө өгнөө, хүнээ дуудчих гэсэн ёстой шонгүй байна лээ.
Зочин 2019-09-10 103.10.23.6
Музей үзэх цаггүй , архи уух цагтай яваа биздээ. Хөдөөнөөс ирлээ гэхээр хотынхон цайны цаггүй үйлчилдэггүй биздээ.