Жуулчдад цогц мэдээлэл өгөх “Электрон хөтөч” гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Жуулчдад цогц мэдээлэл өгөх “Электрон хөтөч” гардууллаа

Жуулчдад цогц мэдээлэл өгөх “Электрон хөтөч” гардууллаа

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан бөгөөд аяласан газраа тэмдэглэх, эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламжийг хэрхэн авахыг ч зөвлөх юм байна.

Электрон хөтөчийг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасч, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээлээ.

Боомтуудад хүлээлгэн өгөх электрон хөтчийг хүлээж авсан Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна.  Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх  бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлж байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсний дотор хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх ажлыг тусгасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж