Ц.Солонго: Зээлийн дарамтад иргэд "идүүлж" байна

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Ц.Солонго: Зээлийн дарамтад иргэд "идүүлж" байна

Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар өнөөдөр /2019.09.10/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус байгууллагын тэргүүн Ц.Солонго  “Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор энэ холбоог байгуулсан. Монгол төр сүүлийн 30 жилийн хугацаанд зээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж чадаагүй учраас бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг болсон.  Монгол Улс дэлхийн хамгийн өндөр хүүтэй зээлтэй арван улсын нэг болсон. Өнөөдөр зээлийн дарамтнаас айл өрхүүд ямар хүнд амьдарч байгааг мэдэхгүй  дарга нар их  байна. Шулаахан хэлэхэд зээлийн дарамтад иргэд "идүүлж" байна. УИХ-ын гишүүд, Сангийн яам, Монгол банкны хүмүүс толгойтын баруун салаа, долоон буудлын айлуудаар ороод хараасай. Ажилгүй, мөнгөгүй, хоолгүй цувдаа таван цулаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа айлууд маш их байна. Арилжааны банк бол хувийн компани. Дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчтай хээн хувийн компани хуулиар өөрсдийгөө хамгаалуулчхаад монголын иргэдийг дэндүү мөлжлөө. МУ-ын Үндсэн хуулийн 5-р зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Төр Үндсэн хуулийн энэ үүргээ биелүүлэхгүй байна” гэв.

Дэд тэргүүн М.Эрдэнэбилэг  “Монгол банкнаас авсан мэдээллээр ААН, иргэний зээл нийт 1.311.792 байна.үүнээс ипотекийн зээл 94.535, хувийн байгууллагын зээл 50.447, хэрэглээний зээл 330.545, цалингийн зээл 354.860, тэтгэврийн зээл 232.33 бусад зээл 239.683 байна.  Эдгээрээс үзэхэд хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ үйлдвэрлэл бизнес эрхлэгчдээс 6-7 дахин их байна.Эдгээр иргэдийн орлого тогтмол цалин нь мөнгө олигтой нэмэгддэггүй учир инфляцаас болж гар дээр үлдэж байгаа мөнгө нь юунд ч  хүрэлцдэггүй. Арга буюу банкны зээлэн шахагдахаараа ломбардаас зээл авдаг.  Иймд арилжааны банк нэртэй хувийн байгууллагууд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг шаардаж байна. Бид шаардлагаа ХХБ, ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкуудад хүргүүлнэ” гэв.

 Тэд  эгэл жирийн иргэд жилийн 10, 20, 60, 70 бүр 120 хувийн хүүтэй зээл авч, насаараа шулуулж амьдарч байгааг энэ үеэр онцолсон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
18
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж