Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаав

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаав

Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн. Уг шүүх хурал дөнгөж сая завсарлалаа гэж тус шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Түвшинзаяа хэллээ.  Шүүх хурал  33 оролцогч, таван шүүгдэгч, хоёр прокурор, 26 өмгөөлөгчтэй хаалттай болж байгаа юм. Тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Эл хэрэгт прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин өнөөдөр шүүж байгаа нь энэ юм.

Нэмэлт:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ. Ингэхдээ шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж