Хятадын онлайн худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма өнөөдөр /2019.09.10/ 55 нас хүрч байна. Тэрбээр энэ өдөр “Алибаба”-г орхиж байна. Гэхдээ тэр “Алибаба” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ихэнх гишүүдийг нэр дэвшүүлэх эрхтэй “Алибаба партнершип” хэмээх 36 хүнтэй зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх аж.
Өөрийн төрсөн нутаг Ханьжоу хотод баяраа тэмдэглэж байгаа тэрбээр жилийн өмнөөс л тэтгэвэрт гарах тухайгаа мэдэгдэж байсан юм. Өдгөө 20-иод жилийн түүхтэй “Алибаба”г компани нь 460 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй бөгөөд Жак Ма үүний 6,2 хувийг эзэмшдэг байна.
Тэрбээр одоо 2014 онд байгуулсан “Jack Ma Foundation” сангаараа дамжуулж буяны үйлс хийж, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулах гэнэ. Жак Магийн үндсэн мэргэжил нь англи хэлний багш юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ