УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ

УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ

Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.09.10) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, Ард нийтийн санал авахаар болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Эдгээр намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй, шинээр батлах ёстой гэж үзэж байгаа бөгөөд үүнд нь 17 нам нэгдээд байгаа гэдгийг хэллээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа 17 нам, 100 гаруй иргэний хөдлөгөөн, эрдэмтэн судлаачид хамтран Үндсэн хуульд итгэл даасан парламент “гар хүрдэг” дэлхийн жишиг бий. Гэтэл гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Харин энэ шаардлага нь үр дүнд хүрч, Ерөнхийлөгч саналаа татаж авсан гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна. Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийг дахин дахин зөрчинө” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж