Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Шар мөрөн 4 Фото

Хуанхэ буюу Шар мөрөн /4845км/  нь Төвдийн
уулархаг нутгаас эхлэн Шар тэнгист зутгадаг. Хөрснөөс угаагдах тундасны
өнгөөр нь уг мөрөнг шар гэж нэрлэжээ. Уулархаг газарт цасаар, бусад
газарт борооны усаар Шар мөрөн сэлбэгддэг. Хуанхэ  мөрөн үерлэх нь  их
ба байгалийн гамшиг сүйрэл олон удаа авчирсан учраас түүнийг Хятадын
зовлон гэж нэрлэжээ. Долоо, наймдугаар сард голын гүн нь хад цохиотой
газарт 20 метр, нам дор газарт 5 метр хүрдэг.  Шар мөрөн дэлхийн хамгийн
их тундастай гол. Голын урсгах тундасын хэмжээ нь жилээ дундажаар 1300
сая тонн жинтэй болдог гэнэ. Үүнээс ч үүдэн Шар нэртэй болжээ. Тундас
голын гольдрилд тунарч түүнийг ихсгэнэ. Эх Хятадын тэгш газарт голын
төвшин нь газрын гадрагаас 5-10 метрийн өндөрт байдаг гэнэ. Энэ нь
тогтмол давтагдах үерийн гол шалтгаан болдог байна. Үерээс хамгаалахын
тулд голын гольдролыг 5-12 метрын өндөртэй 5000 км-ын урт далангаар
хашжээ. Сүүлийн хоёр мянган жилд Шар мөрөн мянга гаруй удаа эргээсээ
хальж, гольдрилоо 20 удаа сольсоны долоог нь  аймшигтай сүйрэл
дагуулжээ. Үерийн дараа буцсан ус нь газар тариаланд ашигтэй ихээхэн
тундэс үлдээдэг байна. [OR91L]
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж