Холливуудын жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж буй монгол эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Холливуудын жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж буй монгол эмэгтэй

Холливуудын жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж буй монгол эмэгтэй

Кино урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг Венецийн кино наадам өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ кино наадмын үеэр алдарт жүжигчин Жони Деффийн продюсераар нь ажилласан “Waiting for barbarians” кино анх удаа дэлгэцнээ гарсан юм.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд хоёр ч монгол жүжигчин тоглосон билээ. Түүний нэг нь Б.Ганчимэг гэх бүсгүй юм. Харин нөгөө нь МУГЖ Д.Гүрсэд билээ. Уг киноны гол дүрүүдэд Жони Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс зэрэг алдартай жүжигчид тогложээ.

Тэрбээр өмнө нь "Wonder Woman", "Ex Machina", "In the Name of Ben Hur", "Sweet Lies", "Peaky Blinders" зэрэг холливуудын томоохон кинонуудад дүрээ мөнхөлжээ.

Их Британид Gana Bayarsaikhan гэх нэрээрээ хэдийн алдарт гараад байгаа бүсгүй “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлийн зураг авалтад оролцож загварын ертөнцөд ч өөрийн орон зайгаа бий болгожээ. Тэрбээр энэ удаагийн кино наадмын улаан хивсний ёслол дээр “Ashi COuture”-ийн цагаан өнгийн даашинзуудаар гоёжээ.

 

 

 

 

 

Эх сурвалж: Thefashionistastories.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж