Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар болон трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ярианы эхэнд “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үсийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн. Энэ асуудлаар Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа. “Босоо хөх Монгол” ТББ нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад шөнийн сурвалжилга хийж байхад нэг трансжендер охин биеэ үнэлж байгаад баригдсан. Охины утсан дээр байсан зургийг тухайн ТББ-ынхан хууль бусаар авч цахим орчинд цацсан. Яагаад миний зургийг цахим орчинд цацсан болохыг тухайн ТББ-ын тэргүүнтэй утсаар ярьж асуухад “Хамгийн их олны анхаарлыг татаж, сенсаци тарих хүн чи байсан учир чиний оролцсон зургийг цацсан” гэдэг хариу өгсөн. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй"гэв.
Дээрх зургийг трансжендер хүмүүсийн ордог караокены нээлтийн үеэр авхуулсан гэдгийг Б.Солонго хэлсэн юм.
Мөн Б.Солонгын сошиал орчинд тархсан өөр нэг видео бичлэгийн талаар албаны ёсны тайлбар өглөө. Тэрбээр, Би эрүүл мэндийн шалтгааны улмаас Тайланд улсад эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй ёс бус үйлдэл гаргасанд уучлалт хүсч байна. Би БНСУ-ын W.Skin laboratory компанитай албан ёсны гэрээ байгуулан дээрх бүтээгдэхүүнийг зарж борлуулж байгаатай холбоотойгоор өрсөлдөгч хүмүүсийн нийгэмд цацсан арга ядсан арга. Тэр бичлэгийг үзсэн олон хүмүүс намайг буруугаар ойлгоод байна. Бид хэдий трансжендер гэдэг нэг нэршилтэй ч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа улс. Трансжендерүүд биеэ үнэлж байгаа нь үнэн, би өмөөрөхгүй. Тэд нийгмийн хэрэгцээ байгаа учраас л ингээд яваад байна. Тэдэнд ажлын байр олдохгүй байгаагаас энэ асуудал сөхөгдөөд байна. Тэднийг спонсорлож тэтгээд байгаа хүмүүстэй бас адилхан л хариуцлага тооцож, тэмцэх ёстой. Би трансжендер хүмүүсийг ч энэ асуудалд илүү хариуцлагатай байгаасай гэж хүсч байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ