Яаралтай түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Яаралтай түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

Яаралтай түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

Увс аймгийн Эрүүл мэндийн байгууллагад БНСУ-аас дөрвөн ширхэг яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон машин хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн хавар тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан БНСУ-ын Пусан хотод айлчлах  үеэр “Сайхан хүмүүс” олон нийтийн байгууллагаас автомашин, шаардлагатай эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу эхний ээлжийн дөрвөн машиныг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өндөрхангай, Зүүнхангай, Завхан сумдад ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр алслагдсан сумын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж