Хүүхдийн спортын 6-р наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 5900 гаруй тамирчин оролцож байна. Спортын наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын яамны дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-н дарга Ц.Шаравжамц нар оролцож албан ёсоор нээлтээ хийлээ. Хүүхдийн спортын их наадмыг 2018 оноос Засгийн газраас 2 жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон юм байна.
Б.БЯМБАБАЯР