Төслийн уралдаан зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Төслийн уралдаан зарлаж байна

Төслийн уралдаан зарлаж байна

Монгол болон АНУ-ын Засгийн газар хамтран 2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан Америкт төгсөгчдийн холбооноос “GO-MASA” жижиг төслийн уралдааныг төгсөгчдийнхөө дунд зарлаж байгаа юм байна. Уг төсөлд АНУ-ын Засгийн газрын урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид оролцох боломжтой бөгөөд нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох саналыг төсөлдөө тусгасан байх аж.

Төслийг дараах сэдвийн хүрээнд сонгон шалгаруулна.

  • АНУ Монголын Залуучуудын Жил 2019
  • Боловсрол/соёл
  • Хэвлэл мэдээлэл
  • Эрүүл мэнд/спорт
  • Нийгмийн хөгжил

“GO-MASA” жижиг төслийн уралдаанд нийт долоон багийг сонгон шалгаруулж, баг бүрт 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох гэнэ.Төслийн баг хоёр гишүүнтэй байх бөгөөд АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн урт, богино хугацааны тэтгэлэгт хамрагдсан дор хаяж нэг төгсөгч байх ёстой юм байна. Төслийн материалыг 2019 оны 10-р сарын 13-н хүртэл хүлээн авч, аравдугаар сарын 31-нд сонгон шалгаруулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж