Монгол болон АНУ-ын Засгийн газар хамтран 2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан Америкт төгсөгчдийн холбооноос “GO-MASA” жижиг төслийн уралдааныг төгсөгчдийнхөө дунд зарлаж байгаа юм байна. Уг төсөлд АНУ-ын Засгийн газрын урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид оролцох боломжтой бөгөөд нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох саналыг төсөлдөө тусгасан байх аж.
Төслийг дараах сэдвийн хүрээнд сонгон шалгаруулна.
- АНУ Монголын Залуучуудын Жил 2019
- Боловсрол/соёл
- Хэвлэл мэдээлэл
- Эрүүл мэнд/спорт
- Нийгмийн хөгжил
“GO-MASA” жижиг төслийн уралдаанд нийт долоон багийг сонгон шалгаруулж, баг бүрт 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох гэнэ.Төслийн баг хоёр гишүүнтэй байх бөгөөд АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн урт, богино хугацааны тэтгэлэгт хамрагдсан дор хаяж нэг төгсөгч байх ёстой юм байна. Төслийн материалыг 2019 оны 10-р сарын 13-н хүртэл хүлээн авч, аравдугаар сарын 31-нд сонгон шалгаруулах аж.
Холбоотой мэдээ