Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө | News.MN

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

САРАНЧИМЭГ

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 97 дугаар сургууль, Шавь цогцолбор сургууль болон 115, 128, 146, 191, 201, 213 дугаар цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тухайлбал суурин компьютер, зөөврийн компьютер, принтер, проектор, багшийн ширээ, сандал, хөгжмийн ком, ангийн самбар, зурагт цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болон цэцэрлэгийн дотор, гадна талбайг камержуулж,  бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хорооны Өрхийн эмнэлгүүдэд ЭХО аппарат, эмэгтэйчүүдийн ор, нярайн шарлагын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээс цусны шинжилгээний аппарат зэрэг шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.

Б.Саранчимэг гишүүн сонгогдсон цагаасаа хойш иргэдийнхээ  эрүүл мэндийн асуудал болон боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хөгжил, багш сурган хүмүүжүүлэгч нарын нийгмийн асуудлыг дээшлүүлэх  тал дээр анхааран ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж