Францад хэт халууны улмаас 1435 хүн нас баржээ | News.MN

Францад хэт халууны улмаас 1435 хүн нас баржээ

Францад хэт халууны улмаас 1435 хүн нас баржээ

Францад хэт халууны улмаас 1435 хүн нас баржээ

Францад 2019 оны зургаа, долдугаар сард урьд өмнө тохиож байгаагүйгээр их халсны улмаас нийт 1435 хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Аньес Бюзен Францын радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хэт халууны улмаас амиа алдагсдын тэн хагас нь 75-аас дээш насныхан байсан аж. Аньес Бюзены мэдээлснээр, халууны улмаас 10 хүн ажлын байран дээрээ нас барсан байна. Энэ онд Францын эрх баригчид иргэддээ тус улсын хэд хэдэн дүүрэгт агаарын температур нэмэгдэхийг анхааруулжээ. Хэт халууны үеэр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор сургуулиудыг хааж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан байна.

Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хэт халууны улмаас нас барагсдын тоо 2003 оныхоос 10 дахин бага байсан талаар сайд хэлжээ. Францад 2003 онд хэт халууны улмаас 15 мянган хүн амиа алдаж байсан аж. Тус улсад энэ оны зургадугаар сард түүхэндээ хамгийн халуун бүртгэгдэж, цельсийн 46 градус хүрч халсан байна. Парист өнгөрсөн долдугаар сард тус хотын түүхэнд хамгийн их халж, 42.6 градус хүрчээ.

Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 7-ны хооронд халууны улмаас нийт 567 хүн амиа алдсан бол долдугаар сарын 21-нээс 27-нд 888 хүн амьсгал хураажээ.

 

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

m 2019-09-10 202.131.225.197

fransuud ch mohoj duusaj bna.deer musilman tsagaachid eh oroniig ni ezeleed duuslaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж