Төрийн өмчийн хорооны хэлтсийн дарга солигджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хорооны хэлтсийн дарга солигджээ

Тєрийн ємчийн хорооны ээлжит хуралдаан өчигдєр болж, зургаан асуудал хэлэлцжээ. “Дулааны цахилгаан станц-4”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” зэрэг төрийн өмчит хувьцаат компани, Буянт ухаа дахь “Чингис хаан” олон улсын буудал төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2008, 2009 оны өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт хамгаалалт, захиран зарцуулалт, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцсэн байна.  Шалгалтаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин хөрөнгө худалдан авсан зөрчил дутагдал илэрсэн. Тиймээс дээрх компаниудын гүйцэтгэх захирал Б.Цэвээн, Б.Насантогтох, захирал Л.Нацагням нарт хугацаатай үүрэг даалгавар өгчээ.  Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын Зөвлөлийн Монголын хэсгийн гишүүнээс Ц.Нанзаддоржийг   чөлөөлж, Х.Володяг томилсон байна. Х.Володя нь  Ц.Нанзаддоржийн нэгэн адил Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын хэлтсийн даргын албыг давхар хаших юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж