АТГ: Гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг дэлгэлээ | News.MN

АТГ: Гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг дэлгэлээ

АТГ: Гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг дэлгэлээ

АТГ-аас өнөөдөр /2019.09.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сүүлийн үеийн дуулианд хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ. Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Энэ бол тухайн цаг үед авсан хахуулын бичлэг юм байна. 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр нэгэн бичлэг үзүүлэв. Энэ нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг ажээ. Т.Баярхүү “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг та бүхэнд мэдээлье. Жишээ нь, гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.

Сүүлийн гурван жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

Та бүхэн энэ мөнгөний хэмжээг харж байгаа байх. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Зориуд үүнийг “жараахай” барилаа, “спорт загасчлал хийлээ” гэх мэт ойлголт гарган нийгэмд түгээж байгаатай хэрхэвч санал нийлж болохгүй. Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн нэг машин дээр жишээ татахад л өдөрт 90 тонн ачаа ямар ч хяналтгүйгээр улсын хилээр орж ирж, төсөвт орох ёстой 20 сая төгрөгийн татвар орохгүй байна. Мэдэгдсэн нь энэ боловч илрээгүй байгаа нь хэд байгаа бол.

Өнөөдөр бид хорт хавдар гэх мэт хүнд өвчин, түүнээс гадна олон төрлийн халдварт өвчин газар авч, өсвөр үе, хүүхэд залуус хар тамхины асуудалд ихээр холбогдож байгаагийн нэг шалтгаан бол энэ мөн. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг.

Энэ нь нэг байгууллагыг тэр чигээрээ муу ажиллаж байна гэж хэлж байгаа биш, энэ мэт хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан шударга бус этгээдүүдийн гэмт үйлдлийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг олон нийтэд анхааруулж, үүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Равдан 2019-09-10 202.9.42.187

Монголчууд өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй байж хил гаалиар оруулж ирж байгаа бараа бүтээггдэхүүнд хэт их өндөр татвар тавьдаг нь ийм хэрэг гарах цаад шалтгаан_ Тиймээс бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй хүний өдөр тумын ахуй амьдралд хэрэглэгддэг янз бүрйн бараа бүтээгдэхүүнл тавьсан тэнэг тэнэг татваруудаа тэглээчээ. Төр засаг өөрөө хамгийн том дээрэмчин болж хувираад байна. Монголчууд баялаг бүтээж байгаа нь энэ гээд хэдэн эсгий тапчикнаас өөр юу хийж байгаа юм. Ер нь юу хийж чадах юм.

Avatar

Зочин 2019-09-10 174.253.193.251

Ene ATG iin hosorii tsarailsan Bayarhuu dund surguulid surch baihdaa urgelj olsgolon tsraolsan nusaa tatsan orovdoltei huuhed baij bilee odoo neg ih tom durd togloh geed arai l chadahgui bna daa hoorhii hii hoorch baij hii n garaad navs unah bii dee har yslaatai hootsoldood tomhon batganatai temtseheesee jaal beregdeg baih daa

Avatar

Зочин 2019-09-10 202.9.42.147

Энд гаалиар оруулж ирсэн олон арван сая долларын барааг татваргүйгээр авилга өгч оруулж ирсэн гэж улс татвараа авч чадаагүй хэт нэг талыг барьж байна.Нөгөө тал нь гаалиар ямар хортой,хориотой хүнс болон бараа орж ирсэнийг яагаад дурдахгзй шалгахгүй байгаа нь сонин.Тэгвэл энэ авилгач бай албан тушаалтан ч Монгол улс дэлхийд хорт хавдараар яагаад 1 рт ороод байгаа шалтгааныг хил гаадийн МХ ын авилгачидаас тодруждах ёстой.

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.83

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүмүүсийг гутаах ажил хийж болж байгаа юм уу. Хүний эрх хаана байна. Эд нар гэмт хэрэгт шалгагдаж байж болно, нийтийн өмнө гутаан доромжилдог бичлэг цацдаг мод дэлгэрээд байна даа.

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.98

Ардын намын үед авилага цэцэглэж байна дөө ….Аргачгүй биз, намын дарга нь өрөөндөө 60 тэрбумын авилага яриад сууж байсан даа ….

Avatar

Зочин 2019-09-10 43.228.129.119

Ямар их мөнгө олчихвооо

Avatar

Зочин 2019-09-10 43.228.129.119

Ямар сайн нуусан байнаа хаха

Avatar

Уншигч 2019-09-10 66.181.191.90

Оймсчин тэрбумын авилгалчин Баярсайханы хажууд гаалийнхан зүгээр л мелочи авч.Тэр нуусан газар нь юун өрөвдөлтэймбэ. Төрд нэг иймэрхүү л хүмүүс ажиллаж байхад монгол ялаад хөгжих үү. Яанадаа энэ улсыг.

Avatar

Зочин 2019-09-10 103.14.36.6

АН-ын үед баахан тэнэгүүд төрд орж ирсэн. Одоо түүний горыг амсаж байна

Avatar

МАН 2019-09-10 49.0.212.48

Ха ха ха, манай нам 20 онд нэвт шааалттай гарах юм чинь, битий солиор оорк АН-ынхан

Avatar

Зочин 2019-09-10 66.181.183.98

Задгай хэдэн цаас л байнашт

Avatar

zochin 2019-09-10 202.179.24.33

ger ornii bas schalga ,chuul busaar avsan chorongiin ulsiin orlogo bolgo tegeed bugdiin schorond chii

Avatar

zochin 2019-09-10 150.129.143.21

Buruu argaar bayjsan humuusiin noir hurdeg bolvuu.

Avatar

Зочин 2019-09-10 213.162.80.242

Neg UIH gishuun yag odoo said hiij bgaa huniig ilruuleedeh dee

Avatar

Зочин 2019-09-10 213.162.80.242

Dandaa byasaa joomtoi huutsulduh yum

Avatar

Зочин 2019-09-10 66.181.168.200

дандаа жараахай хөөцөлдөх юм, арга ч үгүй юм даг уудаа.

Avatar

Зочин 2019-09-10 185.4.132.183

АТГ-аас мөн "Яллагдагч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар санаатайгаар хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна гэв. Үүнийг яаагаад бичээгүй??

Avatar

Зочин 2019-09-10 185.4.132.183

АТГ-аас мөн "Яллагдагч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар санаатайгаар хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна гэв. Үүнийг яаагаад бичээгүй?

Avatar

Зочин 2019-09-10 122.201.26.20

ЖЭНОК болон Үрэлүх 2ын нүдэн дээр чинь хийж байгаа Цавчааны дэргэд…. ЖЭНОК болон Үрэлүх 2ын нүдэн дээр чинь хийж байгаа Цавчааны дэргэд…. ЖЭНОК болон Үрэлүх 2ын нүдэн дээр чинь хийж байгаа Цавчааны дэргэд…. ЖЭНОК болон Үрэлүх 2ын нүдэн дээр чинь хийж байгаа Цавчааны дэргэд…. ЖЭНОК болон Үрэлүх 2ын нүдэн дээр чинь хийж байгаа Цавчааны дэргэд….

Avatar

Оймсон дахь доллар ЖДҮ хоёр бол супер ХУЛГАЙ 2019-09-10 139.5.217.134

Тэрбум тэрбумаар нь авч байгаа авилгачиддаа хариуцлгаа тооцооч. Хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байж эхнэр хүүхэд нь баян царайлаад ичих нүүргүй явдаг Монголд ирээдүй үе маань яаж амьдрах вэ ??? АТГ ажлаа хийгээч !!!!!!!!

Avatar

Зочин 2019-09-10 66.181.181.90

энэ ч нөгөө оймсноосоо 10 000 ам доллар гаргаж ирдэгийн хажууд жул инээдтэй харагдаж байна даа

Avatar

Зочин 2019-09-10 66.181.190.155

Админаа сэтгэгдэл алга болчлоо. Хянаж байгаад тавьдиймуу

Avatar

зочин 2019-09-10 66.181.190.155

Ер нь бичлэгийг олон нийтэд дэлгэж байгаа нь зөв. Гэлээ гээд хашрахгүй байна гэдэг бол маш ноцтой асуудал.
АТГ-д амжилт хүсье.

Avatar

. 2019-09-10 122.201.21.231

МАН мандуулж байна. Сайхан байнөө. МАН-ыг сонгосон эргүү оркууд далдраасай.

Avatar

иргэнз 2019-09-10 202.179.25.73

хичнээн Гэмт хэрэг илэрүүлж баримтжуулаад яах вэ дээ, Шүүх дээр очоод л Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л Цагаатгана шүү дээ

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-09-10 202.179.27.204

Бичлэгийг ил болгож байгаа нь өөрөө тухайн хүндээ маш том шийтгэл болж байгаа төдийгүй бусад хүмүүст ийм үйлдэл хийхгүй байхын том анхааруулга гэж ойлгож байна. "Нэр хугархаас яс хугар" гэдэг.

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.82

МЯНГАН БИЧЛЭГ БАЙЛАА ГЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ ШИЙТГЭЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ..

Avatar

Зочин 2019-09-10 202.21.109.54

Hotiin gaaliin mashin baitsaagch nariig shalagaarai

Avatar

Зочин 2019-09-10 91.250.242.12

Барилгын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан гэх мэт авилгачдыг яагаад танайх шалгахгүй хамгаалаад байна !!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж