Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ. Тодруулбал, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжаас олдсон цогцосыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар осол биш урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байна" гэлээ.

Мөн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд энэ сарын 8-ны өдөр  тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай  дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирсэн юм. Хүүгийн цогцсыг өчигдөр өдрийн  12:40 цагт тус сумын Ховд багийн “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т “Ховд” голын уснаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж