Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо

Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо

НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын  төв”-ийг нээлээ.

Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн тус амаржих газарт үндэсний хэмжээний лавлагаа төвтэй холбогдох телемидициний камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилууллаа. Ингэснээр эх барих, эмэгтэйчүүдийн ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр  зөвлгөгөө авах, тусламж үйлчилгээ үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдэж байна.

Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нар оролцсон юм.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл, харилцааны технологийн чадамжийн талаар хурдавчилсан үнэлгээ хийсэн байна.

Түүнчлэн НҮЭМ, жирэмсний хяналтын чанар, хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн уулзалт зөвлөгөөн болон эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр цуврал сургалт зохион байгуулж, сургалтын дараах хяналт, үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийжээ.

Мөн нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийг телемедициний сүлжээнд холбон үндэсний хэмжээнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон төрөх тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын хооронд алсын зайн оношилгоог нэвтрүүлж, алслагдсан дүүрэгт амьдарч буй жирэмсэн эхчүүдэд онлайн сүлжээгээр дамжуулан эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх, эх барихын чиглэлээр хамтран дүгнэлт мэдээлэл хийхээс гадна эх нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж