Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас тус улсын Хокайдо мужийн Токачи бүсийн төв Обихиро хотод “Өргөн хүрээний бүсийг хамарсан гал унтраах, яаралтай түргэн тусламж үзүүлэх сургалт”-ыг наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 07-ны хооронд зохион байгуулсан юм.
Тус сургалтад 12 аймгийн 12 алба хаагч хамрагдаж, амжилттай суралцаад ирлээ.
Сургалтад оролцсон алба хаагчид Монгол орны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар “Бүтэц зохион байгуулалт”, “Гал түймэр унтраах, аврах ажиллагаа, яаралтай түргэн тусламж”, Гамшиг болон аюулт үзэгдэл” сэдвээр илтгэл тавьж, Токачи бүсийн төв Обихиро хотын Гал түймэртэй тэмцэх газрын алба хаагчдад мэдээлэл өглөө.
Түүнчлэн танхимын сургалтаар Япон орны гал түймэр унтраах, түргэн тусламж үзүүлэх бүтэц, зохион байгуулалт, Гал түймрээс урьдчилан сэргийлэх,Токачи өргөн хүрээний бүсийг хариуцсан гал түймэртэй тэмцэх газрын түргэн тусламжийн хэлтсийн хариуцах ажил төлөвлөлт, Обихиро гал түймэр унтраах анги, түргэн тусламжийн үйлчилгээний хэлтсийн хариуцах ажил, Аврах ажиллагааны төлөвлөгөө, Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоох, Хокайдо мужийн агаарын аврах хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, Сум тосгон дахь гал түймэр унтраах унтраах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, Орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс хэрэгжүүлэх гамшгаас хамгаалах арга хэмжээний чиглэлээр онолыг мэдлэгт суралцав.
Харин танилцах дадлагаар Обихиро хотын гал түймэртэй тэмцэх газрын дэргэдэх гал түймэр унтраах ангийн автомашин тоног төхөөрөмж, Бүс нутгийн олон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилт, Саппоро хотын галын академи, сургалтын талбай, Иргэний гамшгаас хамгаалах төв, Хоккайдо мужийн агаарын аврах хэсгийн нисдэг тэрэгний бааз, Рикүбэцү тосгоны гал түймэр унтраах анги, сайн дурын багийн ашигладаг авто машин тоног төхөөрөмж, Жайка төвийн гамшгаас хамгаалах тоног төхөөрөмж, Обихиро хотын гал түймэр унтраах ангиудын хоорондох ажил мэргэжлийн тэмцээнийг үзэж танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ