Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр М.Бадамсүрэн сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр М.Бадамсүрэн сонгогдлоо

Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр М.Бадамсүрэн сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь үндэсний хэмжээний, мөн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуулийг дээдэлж, улс төр, шашнаас ангид, олон нийтэд ил тод байх зарчмуудыг тууштай баримтлан ажилладаг холбоо юм. “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” нь Монгол Улсын бүх аймагт салбар холбоогоо байгуулах ажлыг эхлүүлж Удирдах Зөвлөлийн гишүүн бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс Дорнод аймагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Тэгвэл өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүнээр сонгогдлоо.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлын хэсэг Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын иргэд, залуучууд, сурагчидтай уулзалт хийж “Халхын голын байлдааны ялалтын түүхэн ач холбогдол”, “Эх оронч үзэл хүмүүжил” асуудлаар лекц ярилцлага хийсэн ба ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулан “Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны дүрэм, үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийг танилцуулж “Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал” сэдвээр лекц яриа хийж иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Энэхүү үйл ажиллагаанд МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ажлын албаны бүрэлдэхүүн болон аймгийн удирдлагууд, Дорнод аймаг дахь цэрэг, хүчний байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нар, иргэний нийгмийн төлөөлөл, дэмжигчид оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж