Ерөнхийлөгчийн улс төрийг МАН даах уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн улс төрийг МАН даах уу?

Ерөнхийлөгчийн улс төрийг МАН даах уу?

МАН-ын бүлэгт ”Дараагийн улс төрөө даагаарай” гэж сануулсан гэх яриа улс төрийн хүрээнд гарч байсан нь өнгөрсөн Баасан гаригаас хэрэгжиж эхлэв бололтой. Учир нь МАН-ынхан Ерөнхийлөгчийг “эзгүй” хойгуур дэмжинэ хэмээн зөвшилцсөн саналуудаа хасч, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг гаргасан. Тиймээс өнгөрсөн баасан гаригаас эхлэн прокурорын байгууллагаас ЖДҮ, 60 тэрбум болон олны анхааралд байсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ гэх мессежийг өгч эхэлсэн нь түүний улс төр болов уу гэж хардах хүмүүс байна. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч өөрийн өргөн барьсан саналуудаа ч татан авахаа мэдэгдэв. Энэ мэтчилэн МАН-ын бүлгийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн санал бараг л тусаагүйгээс тэрбээр улс төрөө эхлүүлж байгаа бололтой.

Өнөөдөр бүр Ард нийтийн санал асуулгад “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэх асуултыг нэмэхийг ч МАН-ынханд тулгаж байгаа нь мөн л түүний улс төрийн нэг хэсэг болов уу гэх яриа ч улс төрийн хүрээнд гарч эхлэв. Тиймдээ ч шийдэмгий байсан МАН-ынхан өнөөдөр хуралдах байсан чуулганаа хуралдуулж чадахгүй, МАН-ын бүлгийн хуралдаанаа хийв. Хууль эрх зүйн хувьд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг МАН-ын бүлэг ч УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс ч тайлбарласан. Ерөнхийлөгч, МАН-ынхны хэн хэн нь парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын аль альныг ард нийтээс асуух боломжгүй гэдгийг мэдэж буй. Бас Ерөнхийлөгчийн ийм үйлдэл гаргахыг МАН ч мэдэж байсан, МАН ямар хариу өгөхийг ч Ерөнхийлөгч мэдэж байсан. Тиймээс л тэдний хоорондын улс төрийн “дайнд” Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацах вий гэсэн болгоомжлол судлаачдын дунд төдийгүй улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Ямартай ч МАН Ерөнхийлөгчийн дараагийн улс төрийг даана гэж зоригтой алхсан. Харин ирэх өдрүүдэд улс төрийн ямар өрөг өрөгдөхөөс хэн хэнийх нь дараагийн нүүдэл тодрох болов уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж