Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа

Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр өглөө /2019.09.10/ нутгийн баруун бүсээс Дорнод тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ.

Ердөө нэг өдрийн өмнө буюу даваа гаригт /2019.09.09/ Хойд Солонгосын тал АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээг энэ сарын сүүлээр дахин сэргээх хүсэлтэй байна гэж мэдэгдсэн ч ийнхүү дараа өдөр нь пуужин харвасан нь анхаарал татаж байна.

Энэ удаагийн туршилт нь зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын хил зэвсэггүй бүсэд уулзсан түүхэн уулзалтаас хойш найм дахь удаагийн пуужингийн туршилт болж байгаа юм.

 Хойд Солонгосын зүгээс хажууханд нь болж буй АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг ихэд таагүй хүлээж авч байгаагаа мэдэгдээд улсад нь ирж буй аюул заналыг эсэргүүцэхийн тулд пуужин туршиж байна гэж мэдэгдэж байсан билээ.

Харин энэ удаа яагаад гэнэт пуужин харвах болсныг тодруулаагүй ч Өмнөдийн цэргүүд Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж