Андуурч шилжүүлсэн 120 мянган долларыг нь үрчихжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Андуурч шилжүүлсэн 120 мянган долларыг нь үрчихжээ

Андуурч шилжүүлсэн 120 мянган долларыг нь үрчихжээ

АНУ-ын Пенсилвани мужид амьдардаг нэгэн хосын дансанд гэнэт л хэн нэгнээс 120 мянган ам.доллар ороод иржээ. Харин тэд банк руу утасдаж, учир явдлыг тайлбарлан мөнгийг буцаахын оронд хэнд ч мэдэгдэлгүй ихэнх мөнгийг нь үрчихжээ. Ингэснээр тэднийг хулгайн гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгаа аж.

Залуу хос Роберт, Тиффани нар нийт 107 мянган ам.долларыг үрээд байхад нь цагдаа нар тэднийг олж баривчилсан бөгөөд энэхүү мөнгөөрөө машин, аяллын чиргүүл, дөрвөн дугуйт зэргийг авсан байжээ.

Энэ хэрэг тавдугаар сарын 31-нд болсон ба мөнгийг шилжүүлсэн үйлчлүүлэгч буруу данс руу мөнгө шилжүүлснээ мэдмэгцээ "BB&T" банктай холбогджээ. Банкнаас шалгаж үзээд Роберт, Тиффани хоёрын дундын данс руу мөнгө орсныг мэдэж тэдэнтэй холбогдох гэсэн боловч чадаагүй байна. Ингээд цагдаад мэдэгдсэн ч цагдаа нар зургадугаар сарын 21-ний өдөр тэдэнтэй холбоо барьжээ.

Ингэхэд  эхнэр Тиффани нь бүх мөнгийг үрчихсэн, тиймээс хэсэг хугацааны дараа мөнгийг эргүүлж төлнө хэмээн хэлсэн байна.Мөн 15 мянган ам.доллар үлдсэнийг нь найздаа зээлүүлчихсэн гэдгээ ч цагдаа нарт хэлжээ. Харин банкнаас тэдэнтэй холбогдоход мөнгөний эзэнтэй тохиролцоод мөнгийг нь эргүүлж төлөхөөр болсон гэж хэлсэн байна.

Үүнээс хойш банк ч, цагдаа нар ч тэдэнтэй холбоо барьж чадалгүй өдийг хүрчээ. Ингээд тэднийг баривчлахад тэд бүх үнэнээ хүлээж мөнгийг эргүүлэн төлөхөөр болж, дээр нь 25 мянган ам.долларын торгууль төлөн батлан даалтаар суллагдсан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж