ДАШТ: Хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

ДАШТ: Хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

ДАШТ: Хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн II шатны тоглолтууд өндөрлөж хасагдах шатны 1/4 шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Аргентин, Испани, АНУ болон Австралийн шигшээ багууд ганц ч хожигдолгүй хасагдах шатны шөвгийн 8-д шалгарсан бол дэлхийн аваргад анх удаагаа оролцож буй Чех, 2 дахь удаагаа оролцож буй Польшийн шигшээ багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Эдгээр багууд дээр Серби болон Францын шигшээ багууд тус бүр 1 хожигдолтой дараагийн шатанд шалгарсан.

Өчигдөр (9 сарын 9) маш сонирхолтой тоглолт болсон бөгөөд NBA  энэ улирлын үнэ цэнэтэй тоглогч Я.Антэтокунмпо тэргүүтэй Грекийн шигшээ баг 84-77 харьцаатай Чехийг хожсон боловч гэртээ буцах болсон. Грекийн хувьд +15 онооны зөрүүгээр Чехийн шигшээ багийг хожсон тохиолдолд дараагийн шатанд шалгарах боломжтой байсан ч ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй. Энэ хэсгээс АНУ-н залуус 89-73 харьцаагаар Бразилыг хожиж нэгээр гарсан бол Чехийн шигшээ баг 2-р дараагийн хасагдах шатанд шалгарсан.

Тэмцээний L хэсэгт ерөнхийдөө асуудал тодорхой болсон бөгөөд Австрали болон Францын шигшээ багууд хэсэг тэргүүлэх эрхийн төлөө тоглож 100-98 харьцаагаар Австралийн шигшээ багийг ялалтаар өндөрлөсөн.

1/4 шигшээ тоглолтын оноолт:

  • 00 цаг: Аргентин – Серби
  • 00 цаг: Испани – Польш
  • 9 сарын 11-ий 19 цаг: АНУ – Франц
  • 9 сарын 11-ий 21 цаг: Австрали – Чех

ДАШТ-ээс Австрали, АНУ, Аргентин, Иран, Нигери болон Япон улсууд 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа бол Канад, Турк, Тунис, Герман, Шинэ-Зеланд, БНДоминикан, Пуэрто-Рико, Бразил, Венесуэлын багууд олимпийн сонгон шалгаруулалтын марафонд өрсөлдөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж