Каддафийн хүүг тамлаж буй бичлэг цацагдав
"Ливийн лидер агсан Муаммар Каддафийн хүү Саади Каддафийг шоронд зодож, тамлаж байгаа 10 минутын видео бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Түүний дэргэд байгаа хүмүүс шоронгийн сахиулууд бололтой" гэж Reuters агентлаг дамжуулав.
Саадийн нүдийг боож, байцаалт явуулахдаа түүнийг зодож байгаа нь бичлэгт үлджээ. Ливийн прокурорын газраас уг видео бичлэгт буусан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. "Хүмүүсийн нэр, хаягийг тогтоон, хариуцлага хүлээлгэнэ" гэж прокуор мэдэгджээ. Үүнээс өмнө Каддафийн өөр нэг хүү болох Сейф аль-Исламыг цаазаар авах шийдвэрийг шүүх гаргасан билээ.
Пуэрто-Рико дефолт зарлав
Фото: El Nuevo Dia, J. Ismael Fernande / Zuma / Global Look
АНУ-д эвсэлдсэн Пуэрто-Рико улс 58 сая ам.долларын төлбөрөөс дөнгөж 628 мянгыг нь төлж, дефолтод орсон хэмээн CNN агентлаг мэдээлэв. 3,5 сая хүн амтай тус орон зээлдүүлэгч нарт нийт 70 сая ам.долларын өртэй бөгөөд Засгийн газар нь бүх өрийг төлж чадахгүй гэж тус орны захирагч Алехандро Гарсия Падилья (Alejandro Garcia Padilla) мэдэгдэв.
Хориг банкуудын хамтын ажиллагааг бэхжүүлэв
Фото: ТАСС
АНУ, Европын холбооноос Оросын банкуудад хориг тавьсан нэг жилийн хугацаанд банкны салбар дахь Орос-Хятадын хамтын ажиллагаа бэхэжсэн талаар "Harbin Bank"-ны үйл ажиллагааны захирал Чан Жуй сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. "Хориг тавигдсан өнгөрсөн оноос эхлэн бидний хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан" гэж тэрбээр хэлжээ. Өнгөрсөн жилийн сүүлчээр "Harbin Bank" анх удаа нэг тэрбум юанийн зээлийг Оросын Сбер банкинд олгожээ.
Цэрэггүй бүсэд мина дэлбэрч, хоёр цэрэг шархдав
Фото: AP Photo/ Lee Jin-man
Хоёр Солонгосыг хуваасан цэрэггүй бүсээс өмнө хэсэгт дэлбэрэлт болж, өмнөдийн цэргийн хоёр албан хаагч шархадсан талаар "Ренхап" агентлаг мэдээллээ. "Дэлбэрэлтэд БНАСАУ хамаатай гэх баталгаа байхгүй, дэлбэрэлтийн шалтгаан нь мина байсан болов уу" гэж армийн төлөөлөгч хэлжээ. Хэлмэгдсэн хоёр цэрэг эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний аминд хүрэхээр ноцтой аюул байхгүй гэж эмнэлгийнхэн хэлжээ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хирошима хотод очино
Фото: AP Photo
"АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роуз Готтемюллер Японы хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 70 жилийн арга хэмжээнд оролцохоор Хирошима, Нагасаки хотуудыг зорино" гэж өнөөдөр Төрийн департаментаас мэдээллээ. Мэдээнд өгүүлснээр наймдугаар сарын 6-нд Готтемюллер Хирошимагийн Энх тайвны дурсгалын байгууламжид болох арга хэмжээнд оролцоод, дараа наймдугаар сарын 9-нд Нагасаки хотын арга хэмжээнд очих гэнэ.
Экс-ерөнхийлөгч Жимми Картер элэгний мэс засал хийлгэжээ
Фото: РИА Новости. Юлия Троицкая
АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер элэгний мэс засалд оржээ. Энэ талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг дамжуулав. Түүний төлөөлөгчийн хэлснээр Картерийн элэгнээс жижиг хэсгийг авсан бөгөөд эмчилгээ амжилттай болно гэсэн бүрэн найдлага байгаа аж.
Жимми Картер нь АНУ-ын 39 дэх ерөнхийлөгчөөр 1977-1981 онд ажиллаж байсан бөгөөд Нобелийн Энхтайвны 2002 оны шагналтан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР