Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”

Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Мун Жэ Ин ба шинээр томилогдсон Чо Гүг болон бусад сайд нар

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Даваа гаригт өөрийн ойрын туслахыг Хууль зүйн сайдаар томилсноор прокуроруудтай “дайн зарлалаа”. Хууль зүйн сайдаар томилогдсон Чо Гүгийг эхнэрийнх нэр холбогдсон хэргээр шалтаглан нэр дэвшүүлэхгүй, эргүүлэхээс татахыг прокуророос шаардаж байна. Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шинээр томилсны нэг нь Чо Гүг аж.

Чо Гүгийг нэр дэвшүүлж буйг зарласны дараахан түүний эхнэрийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Чо Гүгийн эхнэрийг охиноо их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж  буруутгажээ.

Улмаар энэ хэрэг нийтэд ил болсноор Өмнөд Солонгосын залуус тэр дундаа 20-30 насныхны хооронд том маргаан дэгдээж, Мун Жэ Иний засаг захиргааг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн дундах нийгмийн хуваагдлыг нэмэгдүүлжээ.

Энэ нь Мун Жэ Иний хуулийн салбарт эхлүүлж буй шинэчлэлийг зогсоох гэсэн прокурорын оролдлого аж. Харин Чо Гүгийн талаас ерөнхий прокурор Юн Сёг Ёлыг санаатайгаар шалгаж буй хэргийг нийтэд задруулж, нэр дэвшигчийн нэр хүндийг унагахыг оролдсон гэж буруутган шийтгэхийг шаарджээ. Ерөнхий прокурорыг шийтгэхийг шаардсан онлайн бичигт 430 мянган хүн гарын үсэг зуржээ.

Мун Жэ Ин сайд нарын томилгоог баталгаажуулсны дараа Чо Гүгтэй хамт хэвлэлийн хурал зарлан “хүчирхэг институт”-ийн шинэчлэлтийг ард түмэн дэмжиж, ойлгоосой гэж хүсч байна хэмээжээ. Энэ бол Өмнөд Солонгосын улс төрд тэр бүр болоод байдаггүй үзэгдэл. Үүгээрээ тэрбээр өөрийн хүндээ итгэж, шийдвэртээ бат зогсохоо харуулсан юм. Түүнчлэн Чо Гүгийн гэм буруутай гэх сэжиг таамаг батлагдсан нөхцөлд л томилгоог цуцлах боломжтой гэдгийг сануулжээ. Өмнөд Солонгосын хууль шүүхийн салбарыг хэтэрхий хүч, эрх мэдэлтэй хэмээн шүүмжлэх болжээ.

Үүний зэрэгцээ Мун Жэ Ин сайдын томилгоог Үндэсний ассамблейгаар хэлэлцүүлэлгүй хийсэн бас нэгэн тохиолдол энэ боллоо.

Тэрбээр энэ үйлдэлдээ уучлал гуйсан боловч Үндэсний ассамблейн хэлэлцэх процесс нь  салбарын бус хүнийг томилоход зориулагдсан гэдгийг онцолжээ. Мун Жэ Иний нэр дэвшүүлсэн хүмүүсээс зөвхөн Хөдөө аж ахуйн дэд сайдыг Үндэсний ассамблейгаар баталж сайдаар дэвшүүлжээ. Мун Жэ Ин нь өнгөрсөн хугацаанд сайдын түвшний 16 томилгоог Үндэсний ассамблейгаар батлуулалгүй хийсэн аж. Тэрбээр хууль шүүхийн салбараас гадна боловсролын салбарт шинэчлэл хийж, сурагчдын эцэг, эхийн нийгмийн статусаас шалтгаалан хүүхдүүд нь тусгай эрх ямба, бусдаас илүү боломж эдлэхийг зогсоохыг чухалчилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж