Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ? | News.MN

Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ буюу “Нур-Султан-2019” есдүгээр сарын 17-нд Казакстан хотод болно. Монгол Улсын эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин есдүгээр сарын 12-ны өдөр ДАШТ-д оролцохоор тус улс руу хөлгийн жолоо залах юм. Гэсэн ч “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх үндэсний шигшээ багийн тамирчдыг багагүй хэл ам дагуулаад байна.

Учир нь, Казакстан хотыг зорих байсан 18 настай тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд Олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа явах болсон талаар залуу тамирчин гэр бүлийн хамт өчигдөр/2019.09.09/ мэдээлэл хийсэн нь нийгэмд “сенсаци” тарив.  М.Пүрэвтунгалагийн хувьд өсөх ирээдүйтэй залуу тамирчин бөгөөд энэ жил залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд мөн алтан медаль авч /ДАШТ/ явах батламж эрхээ авсан байна. Харин Э.Сумъяагийн хувьд 2013 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 51 кг-ийн жинд өрсөлдөн, мөнгөн медаль, 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотод болсон Азийн спортын XVIII их наадмаас хүрэл медаль хүртсэн аж.

М.Пүрэвтунгалагийн аав н.Мөнхбат эсэргүүцлэээ илэрхийлж буй нь

Товчхондоо бол М.Пүрэвтунгалаг эрүүл мэндийн шалтгааны улмаас тэмцээнд явж чадахгүйд хүрчээ. М.Пүрэвтунгалагийн аав н.Мөнхбат “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Зунжин бэлтгэл хийсэн охин маань тэмцээндээ орох гэсэн боловч эмчийн магадалгаанаас болоод хасагдчихлаа.Есдүгээр сарын 3-нд шинжилгээнд ороод эв эрүүл гарсан байхад маргааш нь акт бичиж өгсөн. Гэтэл долоо хоногийн хугацаатай байсан акт нь 14 хоног болж сунгагдсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

53 КГ БОЛ ОЛИМПИЙН ЖИН, БИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА

Харин дасгалжуулагч Б.Баттулга “УАШТ-ийг зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан. М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ багийг цуглуулахад чих, өгзөг, гар зэрэг гурван газраа хатигтай байсан. Багийн эмч бүтэн сарын хугацаанд эмчилгээ хийгээд эмчилсэн. Долдугаар сарын 22-ны өдөр тамирчны цусанд шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний бичгийг манай эмч нар хараад бэлтгэл хийх боломжгүй маш олон үзүүлэлт сөрөг гарсан байна гэж хэлсэн учраас бид есдүгээр сарын 4-ний өдөр ДАШТ рүү явах тамирчдын нэрийг сольж, дараагийн тамирчны нэрийг явуулсан. Өмнөх сургуулилтын барилдаанд Э.Сумъяатай барилдуулахад барилдааны тооны харьцаа 30:0. М.Пүрэвтунгалаг нэг ч ялж чадаагүй. УАШТ-ий дараа сэргэлтийн бэлтгэл, өндөр ачаалалтай бэлтгэл гэсэн шат дараатай байдаг. Энэ хугацаанд М.Пүрэвтунгалаг акттай байсан учраас өндөр ачаалалтай бэлтгэл хийж чадаагүй. 53 кг бол олимпийн жин. Бид олимпийн эрхийн төлөө явж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Тэрбээр яриандаа “Томоохон  уралдаан тэмцээнд явах болгонд хэсэг бүлэг улсууд биднийг хоорондоо хэрүүлтэй хагаралтай байгаа мэт харуулах акц явуулдаг юм. Энэ жилийн хувьд ч мөн адил хэрүүл гаргаж ирлээ. Бид гурван хоногийн дараа Казакстан улс руу явна. Дээрх хэрэг бол чөлөөт бөхийн холбоог хэрүүлтэй байгаа мэт харагдуулах гэсэн жижиг башир арга” хэмээн дурдаад өнгөрсөн нь яахын аргагүй сонирхол татна. 

Тэрбээр шулуухан хэлж чадаагүй ч спортын  холбоодын хэрүүлийн талаар ярьсан  бололтой. Монголчуудыг олон жил доош чангааж байгаа дуусашгүй их хэрүүл тэмцэл, спорт дахь талцал бидэнд хэзээ ч сайн зүйл авчраагүй. Чөлөөтийнхнийг хар л даа. Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж, тамирчид нь хүртэл минийх, чинийх гэж хоёр хуваагдаж талцаж байсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, сөргөлдөгч талууд нөгөө талынхаа тамирчдыг хавчин гадуурхах, шагнал урамшуулал өгөхгүй байх, бэлтгэл хийх боломжийг нь тасалдуулах хүртлээ тэмцэл хурцдав. Тухайлбал, Риогийн олимпийн өмнө хэрэлдэж, хэрэлдэж байгаад л явсан. Эрэгтэй баг нь холбоо биднийг дэмжсэнгүй гэж гомдоллох. Харин холбоо нь аль, алинд нь адилхан ханддаг хэмээн биеэ өмөөрсөөр байгаад олимп хүргэсэн. Үр дүнд нь олимпийн наадмаас ганзага хоосон ирсэн.

Үндэсний бөхийнхөн бас л сүүлийн хэдэн жил хэрэлдэж муудалцлаа. Хэдэн удаа хоорондоо цаас шидэлцэж, хэчнээн ч удаа шүүхдэлцсэн юм бүү мэд. Үүний балгаар хэдэн бөхчүүдээ хоёр хувааж, нөгөө талынхаа зохион байгуулсан барилдаанд очиж барилдахгүй байхыг сануулдаг, энэ жил бүр улсын наадмын түрүү бөх нь допинг хэрэглэсэн хэмээн цолоо хураалгах эсэх маргаан одоо ч үргэлжилж байна. Эцэс сүүлдээ олон хүний хандив тусламж, хөдөлмөрийн үр дүнд боссон бөхийн өргөөгөө төрд алдах дээрээ тулж ирэв. Хамгийн харамсалтай нь монгол эр хүний үлгэр дуурайл гэгдсэн бөхчүүдийн нэр хүнд олны дунд навс унаж, бөхөө дээдэлдэг монголчуудын урам хугарлаа.

Талцсан, хуваагдсан холбоод үүгээр дуусахгүй. Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаад олон жилийг үдлээ. Улстөрчид спортын холбоодыг удирдах, тэнд эзэн суух санаархал нь мэргэжлийн тамирчдыг хоёр хувааж, хохирогч болох эрсдэл спортын бүх холбоодод байна. Энэ мэтчилэн дотроо маргаантай байгаа холбоодууд учраа үл ойлголцож, багагүй будилааны хамгийн гол хохирогч нь тамирчид болон үзэгчид.

Өнөөдөр хоёр хуваагдаагүй, талцаж, тэмцээгүй спортын холбоо Монголд нэг ч алга. Бүгд дор бүрнээ хоёр удирдлагатай, хоёр тал болсон, албан болон албан бус хоёр тамгатай. Энэ хэрээр үзэгчдээ хуваах, олон мянган тамирчдын хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж, итгэл найдварыг бөхөөж байгаа нь үнэн. Спорт бол улс төрөөс ангид, хүч, хөдөлмөр шингэсэн олон хүмүүсийн итгэл найдвар. Тиймээс энэ холбоодоо эмх цэгцэнд нь оруулж, хэрүүл талцлаа хэзээ зогсоох вэ.

М.Пүрэвтунгалаг охиных шиг ийм зүйл жил бүр л яригддаг, ярьсан нь буруудаж, тамирчны замналаа өндөрлүүлж, эсвэл амаа үдээд тэсээд өнгөрдөг нь ч олон. Эсвэл дуугарлаа хэмээн дарамт шахалтад ордог гээд ам дамжсан яриа олны дунд түгсээр ирсэн. Олны яриа ортой ч байж болох. 

Та бүхний талцлаар спорт холбоодын удирдлагын эрх мэдэл, ямба хямдхан олддог байж болох ч Тамирчны алдар хямдхан олддоггүй юм шүү!

       Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-10 103.111.68.3

УУЛ НЬ ЭХЛЭЭД ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖ, ДАРАА НЬ АМЖИЛТ ГЭДЭГСЭН.

Avatar

ds 2019-09-10 150.129.141.118

shunal shunal er n yugch uldeehgui shunaliin tulamruu l hiihiig bodoj bndaa!

Avatar

jiriin negen sport sonirhogch France Paris hotoos 2019-09-10 202.9.43.149

uilsan bolgoniig temtseend yavuulaad bval ene sport chin yu boloh be.Manaihan arai boloogui ba da.Orkuudiin eren ue irjee de.hund hamgiin turuund humuujil heregtei de.Bid gadnii ulsuudaas surah yum mash ih ba aa.sport bol mash ih setgel zui bieiin beltgel deg juram bolon ahmad ue ee bagsh naraa hundlej irj baij amjiltiin zah zuhaas mederdeg gej bodoh yum.bid gadnaas changa hatuu coach nariig bodlogoor 1-2 jiliin gereetei avchirch ali ch sportod ajiluulah tsag n irjee.

Avatar

mkrvave,oopiin 2019-09-10 107.77.165.11

_y/cy!

Avatar

CADAA BOLOGCH ybagch ichdeggyi XULGAICH dm 2019-09-10 107.77.165.11

TSAL,Stafilokokk_udeet tyypaltyydiig zaaval yzyylex.blomloxvii

Avatar

Google deer medeegee damjuulj golignojee,BUS,btrubj 2019-09-10 107.77.165.11

( Getting around the Metro Area using RTD rides hare and scooters

Avatar

ycybag mkvave facttai xolboj 2019-09-10 107.77.165.11

RIDESHARE

Avatar

sblrs 2019-09-10 107.77.165.11

buzzfeednews.com

Avatar

belgiin,xavagnax,noirmoglox,tolgoit ubdux,tyyr 2019-09-10 107.77.165.11

portner,ubchinshudnii ubchlul,_zerleg,MKVAAVE,oopiin xooloo,chanacan,o/n

0 1
Avatar

ycyataa 2019-09-10 107.77.165.11

endx tandltzy

Avatar

Balar 2019-09-10 107.77.165.11

booliin xabddag,manin ubchtei.

Avatar

xldvr,y/m,tsever lemon,BATALGAAT emiin buzn bcabcn! 2019-09-10 107.77.165.11

ubyprofen batalgaat200x200=400X3=1200nrmg

Avatar

Google deer ylcaas xylgailaxvii medeegeeree damjyylcan bn. 2019-09-10 107.77.165.11

aixaaraa,xabtsalan baishingyydaa,1 ydaagiin ziigee xylgailaxvii geed Xynceeree NI blokloj canaarxab baix shig bna.GAJUUG ashigladag xyrdan baidag gazrlyygaa yavaasai.opok tylxyyr NI um shig bn.
news mn.

Avatar

gol ylciin xwmgaaltad, DAGUUX Opon Zaig canaarxab O/N! 2019-09-10 107.77.165.11

trmntr chini_xitdyydtai niiljs xylgaildag XAICHIN XYN Ali deer1990onooc yes baiciin bishyy.
tsedenbal kursee, number 10, zopig,yildberyydiig nyraasan,xylgailcan, Xrngn birj 20.000.

Avatar

tanix temdeg h,SHUUMGAR end tsaraitai,ever ubjtei geometrik tsaraitai,,ynjuu tom xabdsan nydtei 2019-09-10 107.77.165.11

zALILAN oy xylgaigaar amidardag coninch,1 ydaagiin xereglee,joongiin yc tatagchiig xyrtel zdg h

Avatar

SHoronjuulagch blklgch amoryrbagch geomitrik kolkooz 2019-09-10 107.77.165.11

chadgyi 886,OIRIIN XYNEER NI Xaalt xiine.

Avatar

Ceremjlyyleg termNtop 2019-09-10 107.77.165.11

yrbagch chini delxiigeer neg kopiidoj,ashigladag shopongiinxylgaich bishyy. BOLOMJ DEER dUpoolj
news.mn eer zasaglalaa+10=countrysidad O/N opnj eXYNCeer alj boch,,SHORONJUULJ dolignoloo

Avatar

Баян мөнх 2019-09-10 66.181.161.62

Чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагч нар гэж дандаа худлаа хуцсан юу ч хийж чадахгүй муусайн сүгнүүд зайгаа тавиач. Дандаа л хэрүүл. Нэг болж байгаа юм алга. Улсын аваргад түрүүлчихээд ДАШТ-д явж чадахгүй юм бол түрүүлээд яах юм. Тэр Сумъяа гэдэг нь яасан их хүн дарамталсан н**ш байгаа юм. Энэ жилийн ДАШТ-нээс манай улс юу ч авч чадахгүй хоосон ирэх юм байна гэж ойлголоо

Avatar

Зочин 2019-09-10 202.21.100.164

Хүүхдээ тэмцээнд явуулна гэх хүний зөв. Спорт бол цэвэр өрсөлдөөний талбар, тухайн жилдээ гаргасан амжилтаар нь эрэмбэлж гадаад тэмцээнд явуулах тухай дүрэм журмаа тодорхой болгоогүйгээс энэ асуудал үүссэн. Логикоор бол тухайн жилдээ улсын аваргын тэмцээнд медал авсан тамирчидыг явуулах ёстой баймаар. Тэрнээс бяртай чадалтай гэдгээрээ түрий барьж тухайн жилдээ бүх болзолоо хангасан хүүхдийг ухрааж оронд нь ДАШТ-д явах нь ёс зүй болон, шудрага байдал талаасаа болохгүй асуудал

Avatar

Зочин 2019-09-10 124.158.109.232

Нэг спортод нэг л холбоо байх хэрэгтэйв Олон холбоотой бол будлианы үүр болно шүү

Avatar

зочин 2019-09-10 202.126.88.135

хоорондоо эвтэй л байх хэрэгтэй дээ

Avatar

bold 2019-09-10 66.181.178.99

nutgen baiga zaluug Anhbaatar. Monzui bol urbag shuu

Avatar

hishge 2019-09-10 66.181.178.99

Shaldan baiga zaluug Anhbaatar gesen. hun alaad amerik zugtaasan. Monzui chamd shig yum bol gail doo.

Avatar

шатар 2019-09-10 202.126.89.42

Шатрын холбооны ерөнхийлөгч бол нөгөө алдартай хэрэг тариад байдаг (эхлээд тамхи, сүүлдээ хар тамхи, эм болсон сурагтай) ГХЯ ны угшилтай хүн бий

Avatar

шатар 2019-09-10 202.126.89.42

Уг нь шатрын холбоо хамгийн хэрүүл будилаангүй гайгүй. Гэхдээ сүүлийн үед өөр болох хандлагатай болсон. Одоогийн Шатрын холбоонд ямар нэг дарга, их хурлын гишүүн харахаараа сонин болоод явчихдаг олон хүмүүс байгаа. Шатар мэдэхгүй, шатрын төлөө бол биш, харин амжилт гаргаж байгаа хүүхдүүдийн нэрээр янз бүрийн бодолтой хүмүүс олширсон. Харахад ой гутмаар байдаг. Үүнийгээ харамсалтай нь өөрсдөө мэддэггүй юм шиг байгаа юм.

Avatar

Зочин 2019-09-10 103.26.194.178

Энэ бехийн терлуудийн холбоод бутэхгуй ээ, жудо арай дээр байсан одоо бусадтайгаа ижилхэн болчихлоо, бех гэдэг юмны эрин уе дуусаж байх шиг байна даа, спорт талаасаа сонирхолгуй, дээр нь хэруул тэмцэл нь барагдахгуй, ийм байхад уруудахаас еер яах билээ, одоо тэнэг хун л бех сонирхох байх даа

Avatar

Bilegt 2019-09-10 150.129.142.75

cham shig shorongiin hulgaich pambaga Ganbat yun Hongkong yabah. tend duusna biz. galzuursan Ganbat duuchin Nora alsan shdee.Ene maniak Ganbat heden huuhen nudarsan gediin. Zolbin ah duuseer chin olon jil tejeesen. Odoo z**l

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.32

Sainiig ni yavuulah zuv shuu ter ohin ochood l 1 r toirogt budaa bolno Sumiya ni iluu zaluu huuhed 21 ond l yavsan deer sain yum bol

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.32

Yun zaliuchuudiin avarga ve zuv bicheech nasand huregchdiin delkhiin avarga shuu kazakstan gej yamar ch hot bhgui

Avatar

Зочин 2019-09-10 66.181.178.111

:дасгалжуулагч Баттулга, Тамирчин Сумьяа нар мөнгө өгч авалцдаг учраас залуу хүүхдийг хасч өөрсдөө явахын тулд үхэн хатан тэмцэж байна гэж харагдаж байна. Сумьяа л их дарамталсан байна. Хоорондоо ямар холбоотойг хэн мэдлээ.

Avatar

Зочин 2019-09-10 59.153.115.138

Нээрээ бөхийн холбоодуудыг Бөх Ерөнхийлөгч, Бөх УИХ-ын гишүүд 3 аварга ч дийлэхээ байлаа.Энэ чөлөөтийн удирдлагууд гэж ёс суртахуунгүй юмнууд Дэлхийн аваргад орох бүх болзолоо хангасан энэ эмэгтэй хүүхдийг хатигтай эдээ бээртэй гээд л олон нийтэд зарлаад хасаад байхтай ч юу юм бэ?

Avatar

Зочин 2019-09-10 59.153.115.177

Зарлая гэж зарлаагүй,тайлбар хэлэх хэрэгтэй болоод л хэлсэн байна ш дээ.Тэр Пүрэвтунгалагын аав нь,би Сумьяаг явуулахгүй гээд л цамнаад л байна билээ.Эрх хүүхдүүдийн эцэг эх тэмцээнд хэн явахыг мэддэг болсон цаг ирж дээ.Сумьяа эгч битгий арцалдаад байгаарай гэхээр нь барилдаж чадаагүй гэж тэр охин яриад байсан,тэгэхээр тэмцээнд очоод гадаадын бөх ширүүхэн харахаар бас л барилдаж чадахгүй юу,тиймээс сэтгэл зүйн хувьд арай болоогүй л юм шиг байна даа.

Avatar

Зочин 2019-09-10 43.228.129.119

Тэмцээнд явуулж сэтгэл зүйг нь бэлтгэж, залуу үеэ гаргаж ирэх ёстойн бишүү, тэр Сумьяа УАШТ-д ямар амжилт үзүүлсийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж