"Хоолны газруудыг аяга, таваг ариутгах машинтай байхыг шаардаж байна" | News.MN

"Хоолны газруудыг аяга, таваг ариутгах машинтай байхыг шаардаж байна"

"Хоолны газруудыг аяга, таваг ариутгах машинтай байхыг шаардаж байна"

"Хоолны газруудыг аяга, таваг ариутгах машинтай байхыг шаардаж байна"

Хоолны газрын үйлчилгээг эрхлэх шинэ стандарттай болж, ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны нэг давхарт хоолны газар ажиллуулахгүй, шаардлага хангаагүй бол хаах шаардлагатай хэмээн албаныхан үзэж буй. Гэвч энэ нь үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй.  Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанарын стандартын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас тодрууллаа.


-Шинэчилсэн стандартыг мөрдөж эхлэхээр орон сууцны нэг давхарт хоолны газар нээж болохгүй гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-“Хоолны газрын ангилал, зэрэглэл, хэрэгцээ, ерөнхий шаардлага” стандарт 2005 онд батлагдсан байдаг. Энэ стандартыг 14 жилийн дараа, өнгөрсөн долдугаар сард шинэчлэн баталсан. Стандарт аравдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө. Стандартад мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол, санал зэргээс боломжтой зүйлсийг тусгасан. Стандартад орон сууцны зориулалтыг өөрчилж хоолны газар төлөвлөхгүй гэсэн заалт шинээр оруулсан. Энэ мэдээллийг зарим хэвлэл мэдээлэл сөргөөр ашиглаж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар зураг төсөл нь зохиогдсон газрууд үүнд хамаарахгүй. Харин орон сууцны зориулалтыг өөрчилсөн ч журам шинэчлэгдэн батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан газруудад стандартын шаардлагыг чанд биелүүлэхийг шаардана. Мөн актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй.

-Хоолны газрууд нь хелико бактерын “үйлдвэр” болоод байгаа. Энэ байдлыг яаж зохицуулсан бэ?

-Хүн амын дунд хелико бактер маш их байгаа. Энэ нь хоолны газрууд аяга, тавгаа бүрэн гүйцэт ариутгаж, халдваргүйжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хоолны газрууд нь аяга, таваг ариутгах автомат машинтай байх стандарттай болж байгаа.

-Стандартад тусгагдсан шинэ журмуудаас онцолж сонирхуулахгүй юу?

Хогоо ангилан ялгахыг шаардаж байгаа. Ангилан ялгасан хогийг хогны машин тодорхой графикийн дагуу ирж, ачиж явах юм. Ингэхээр хоолны газар нь төрөлжсөн хогийн савтай байх шаардлагатай болж байгаа. Мөн хоолны цэсэнд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс сахарын агууламжийг заавал тавих шаардлагатай. Түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа иргэн нь мэргэжлийн эсвэл мэргэшсэн байхыг шаардаж байна. Эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зохистой дадлын зөвлөмж, дүрэм, зааврыг хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан байна.

-Стандартыг зөрчсөн газруудад ямар хариуцлага тооцох вэ?

-Стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з0чин 2019-09-10 64.119.17.74

хоолны газрууд үнэхээр заваан орон сууцанд бдаг нь бүр хэцүү 1. татагч хоолойгоо гүйцэд гаргадаггүй цонхоороо гаргаад хаячихсан хэн нь шаардлага тавьж хэн нь хуурч хэн нь хууртагдаад байгаан бүү мэд. 2.бүгд тос шүүгчгүй доод подвольдоо аймшгийн юм үүсгэнэ. бохир нь бөглөрнө.орон сууцанд байрласан арчаагүй эзэдтэй хоолны газруудаас болж оршин суугчид ихл зовдогдоо

Avatar

zuv l bna 2019-09-10 103.212.116.27

gehdee oronsuutcnii 1 davhart ajilluulahgui gej yamar dunhuu ni standart gargadag bnaa

Avatar

зочин 2019-09-10 106.255.173.13

тийм ш дээ ажил үйлчилгээгээ стандартын дагуу явуулж байвал хаана ч байсан яадаг юм зөндөө олон хүний амьжиргааг таслах ажил хийж болохгүй ш дээ
Солонгосд бол хаа сайгүй л нийтийн хоолны худалдаа манайхан шиг стандарт энэ ээ тэрээ гэдэг юм уу их л бохир юм харагдаж байдаг юм байна лээ хүн бүр чадах чадахаа л хийж амьдарна ш дээ арай л явцуу хууль дүрэм гаргаад байгаа юм бишүү

Avatar

Зочин 2019-09-10 122.201.31.108

Зөв зөв. Өчнөөн олон хүн үйлчлүүлж байхад ариутгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-10 202.126.88.46

АЯГА ТАВАГ УГААДАГ МАШИНТАЙ БАЙХЫГ ШААРДАХ БИШ ХЭРГЭЛДЭГГҮЙ БОЛ ХААХ ХЭРЭГТЭЙ !!! ДУНД ТӨВШИНГИЙН АЙЛУУД ХЭРГЭЛДЭГ БОЛСОН БАЙХАД !!!

Avatar

МАН 2019-09-10 49.0.212.48

Муусайн АНусынхаан битгий солиор, ард түмэн манай талд, 20 онд манай нам зоолттой шаагаад гараад ирхийм чинь дээ АН-ын үхэр оркуудаа

Avatar

зочин 2019-09-10 59.153.114.85

Маш зөв .Дэмжиж бн

Avatar

Зочин 2019-09-10 192.82.65.224

Маш зөв дэмжиж байна. Амжилт хүсье

Avatar

mongol 2019-09-10 202.21.116.78

Mongolhuud zavaan shuu dee. Garaa ehleed ugaaj bai. Hoolnii gazruud uneheer zavaan bdag. Iim zavaan gazar hool iddegb humuus oorsdoo teng bas archaagyu.

Avatar

зочин 2019-09-10 66.181.186.34

их зөв шийдвэр байна ажилчдыг ханиад томуу хүрсэн үедээ акт авч ажилдаа ирэхгүй байхыг шаардах ёстой хийж байгаа хоол руугаа цэрээ найтааж өгөөдл байдгийг болиулмаар байна

Avatar

sfghs 2019-09-10 202.179.24.155

Ижил үйлдэлд иргэн, аж ахуйн нэгж гэж ялгаатай шийтгэл ногдуулдаг тэнэг хууль.
Адилхан хүн хордуулчаад иргэн гээд өршөөгөөд байвал хэн аж ахуйн нэгж байгуулж улсад татвар төлөх юм бэ

Avatar

зочин 2019-09-10 103.26.192.43

Энэ чинь харин тун зөв шаардлага байна. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-09-10 202.55.188.46

хуучин орон сууцны хоолны газаруудыг хаан хэрэгтэй ямарч шаардлага хангахгүй

Avatar

Цэцэгмаа 2019-09-10 59.153.112.182

Машзөв тогоочзөөгч нарыг эрүүл мэндийн үзлэгт заавал оруулсан байх гурван сар тутамт тэгж баыж л эрүүл хоол идэх байхдаа хоолны газрын ариун цэвэр маш бохир оо өрөө байхгүй хумс нь төө ургасан нүд нүүрээ аымаар будсан бохь шалир шалит гээд л байдар хүмүүс шүү хөдөө орон нутагт бол ямар ч ариун цэвэр гэж мэдэхгүй ширээ арчидаг даавуугаар халбагаа арчаад өгч байна лээ замын хоолны газрыг сайн шалгах хэрэгтэй

Avatar

зочин 2019-09-10 66.181.190.155

Аяга таваг ариутгах машинтай байлгах нтр гээд шаардлага зөв.Жижиг цайны газар гуанз
байтугай рестораны аяга таваг халбага сэрээ бохир байдаг. Тэр орогн сууцны 1-р давхарт
хоолны газрууд ялаа нтрээс авахуулаад маш бохир орчныг бүрдүүлдэг. Хаах хэрэгтэй.

Avatar

Сүрэн 2019-09-10 122.201.26.172

Энэ ёстой зөвөө цайны азруудаас л хеликофактер үүсдэг. Бараг өөрсдөө аяга тавагтайгаа явмаар . Дэмжиж байна. Харин торгууль нь арай өндөр үү. Бас ажилладаг хүмүүсийг шинжилгээнд бүрэн хамруулах хэрэгтэйдээ

Avatar

Zochin 2019-09-10 202.21.115.242

ystoi tegmeer bgaan, tegehgui bol mongolchuud hodoonii hawdaraar ywaad duuslaa sh de

Avatar

Зочин 2019-09-10 59.153.115.184

Хүмүүс өөрсдөө аяга халбага2тойгоо явдаг байвал хёликобактёри дамжин халдварлах нөхцөлийг нилээд бууруулна даа

Avatar

Зочин 2019-09-10 66.181.161.44

Manaihan zawaan shde idej uuj bsan ayganda am hamar nus tseree archisn tsaasaa haychaad gardg shd b** hoolnii gazaruud tim zawaan bish shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж