Ж.Гүнжидмаа: Өөрийгөө дайчилж, сориод үз

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Ж.Гүнжидмаа: Өөрийгөө дайчилж, сориод үз

 “Мисс Монголиа 2019” тэмцээний тэргүүн титмийг хүртэн, “Miss International 2019” mэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсон тэргүүн мисс Ж.Гүнжидмаатай ярилцлаа.

Өндөр: 173

Жин: 53

Биеийн харьцаа: 86, 63, 90

Төрсөн он, сар, өдөр: 2000.02.16

Сошиал хуудас: gunjee.jargalsaikhan

-“Miss International 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд талархал илэрхийлье. Та  манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Жаргалсайханы Гүнжидмаа гэдэг. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн III курсийн оюутан. "Miss Mongolia" тэмцээнд өөрийгөө сорьж үзье гээд анх удаа оролцсон.  Тэмцээнд түрүүлж,  тэргүүн мисс болно гэж бодоогүй. Гэхдээ тэмцээний явцад өөртөө улам итгэлтэй болж өөрийгөө дайчлан бусад охидуудаас дутхааргүй өрсөлдөж чадах юм байна гэдгээ мэдэрсэн. Өдөр болгон хичээсний үр дүнд энэхүү шагнал минь ирсэн гэж боддог.

– Энэ жилийн тэмцээнд хэчнээн эмэгтэй өрсөлдсөн бэ. Өмнөх тэмцээнээс юугаараа онцлог болов?

-"Miss mongolia" 2019 тэмцээний гол онцлог нь олон улсын миссүүд оролцсон.  БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Тува, Буриад улсыг төлөөлөн бүсгүйчүүд маань оролцсон нь энэ жилийн тэмцээний цар хүрээг өргөн болгосон.

– Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

– Эцэг, эх маань хүсэл эрмэлзлийг маань маш их хүндэтгэдэг. Тэднийхээ дэмжлэг туслалцаатайгаар л тэмцээндээ амжилттай оролцсон. Завшааныг ашиглаад гэр бүлийнхэндээ мөн “Мисс Монголиа” холбоо, “Андра” академийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье.

-Хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

– Би Говьсүмбэр аймагт төрсөн. Бага насаа Дархан-Уул аймгийн Салхит гэх газар өнгөрөөж, өсөж торнисон. Эцэг, эхийн маань ярьснаар багаасаа л бүх зүйлийг туршиж үзэхийг хүсдэг тийм адтай хүүхэд байсан гэдэг. Урлаг, спортоор хичээллэдэг мөн өөрийнхөө төсөөллийн ертөнцөд амьдардаг хүүхэд байсан.

– Анх хэдэн настайгаасаа тайзнаа гарч загвар өмссөн бэ?

-Багаасаа л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан. Оюутан болж хотод ирээд загварын агентлагт суралцахаар шийдэж,  “Андра” академид элссэн. Бүртгүүлэхээр очоод л шууд тайзан дээр нь алхаж байлаа. Нэг тийм аз жаргалтай тийм мэдрэмж төрж байсан санагдана. Хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийхээр маш их аз жаргалтай, улам итгэлтэй болдог гэдгийг тэр үед мэдэрч байсан.

Хамгийн том мөрөөдөл тань юу вэ?

– Дэндүү том  байж болох юм. Миний хувьд “Hollywood”-д дэлхийд гарна гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Яагаад гэвэл одоо сурч байгаа мэргэжлийг би өөрийнхөө чадвараа болгохыг хүссэн. Их сургуулиа төгсөөд жүжигчний мэргэжлээр дахин сурна гэсэн мөрөөдөлтэй байгаа.

– Үлгэр дуурайл авдаг загвар өмсөгч гэвэл?

-“Андра” академийн захирал, топ модель Х.Бадамгэрэл багшаасаа үлгэр дуурайл авдаг. Сурах зүйл ихтэй хүн. Мөн “Miss Mongolia 2018” –ын мисс н.Мөнхчимэг эгчээс үлгэр дуурайл авдаг.

– Маш олон мэргэжил дундаас яагаад бүжигчнийг сонгов?

– Бүжигчин хүний дотоод гоо сайхан нь намайг татаж, энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.

-Тэмцээнээс сурч мэдэж авсан зүйл?

– “Нууц” гэж номонд гардагчлан “Бодол биеллээ олдог” гэдэг шиг хүн өөрийнхөө мөрөөдлийг тархиндаа биелүүлж чадвал бодит амьдрал дээр тэр нь биелдэг юм шиг санагдсан. Би тэмцээнд оролцоод явж байхдаа орой болгон тэргүүн миссийн титмийг зүүчихсэн алхаж байна гэж төсөөлдөг байсан. Тэр нь ч миний тэргүүн миссийн титмийг авахад нөлөөлсөн байх гэж бодож байна.

– Загвар өмсөхийг хүсэж байгаа үеийнхэн болон дүү нартаа өгөх зөвлөгөө?

– Хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Бүх зүйл нээлттэй, боломжтой байдаг. Чи л өөрийгөө дайчилж өөрийгөө  сориод үзье гээд зоригтой байх юм бол бүх зүйл боломжтой гэдгийг хэлмээр байна.

Э.ХАНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж