УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.09.09/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болон Т.Аюурсайхан нарын саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэх асуултыг ард нийтээс асуух санал өргөн барьсан, мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд "Төр нийтийн өмч ард түмний мэдэлд байхтай холбоотой заалт болох "Стратегийн ордын 51 хувийг эзэмшихээс гадна рояалти татвар авах боломж байна" гэх асуудлыг хөндөж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 20 гишүүний гарын үсгийг цуглуулаад байгаа асуудлаар хуралдсан байна.
Тэгвэл МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга асуухдаа "Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдэг асуултыг Ард нийтийн санал асуулгад оруулах боломжгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хуулиар ч боломжгүй учраас дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Харин Т.Аюурсайхан нарын санал болгож буй стратегийн ордын 51 хувийг төр эзэмшихтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, дахин бүлэг хуралдахаар болжээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ