2018 оны байдлаар ОХУ-ын хэд хэдэн мужид хөдөлмөрийн зах зээл сэргэсэн байна. Эдэн дотроос хамгийн сайн үзүүлэлт Хакасий мужид гарсныг РИА Новости агентлагаас явуулсан судалгааны дүн нотолж байна.
Уг судалгаагаар Оросын хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны нэгдсэн индексийг гаргасан байна. Индексийг есөн үзүүлэлтээр гаргасан байна. Үүнд, цалин хөлсний хэмжээ, шинээр бий болсон ажлын байрны үзүүлэлт, хөдөлмөрлөх нөхцөл, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж зэрэг үзүүлэлт багтжээ. Улс даяар авч үзвэл өмнөх 2017 онтой харьцуулахад ажилгүйдлийн түвшин буурсан, ажил хайх дундаж хугацаа буурсан зэрэг сайн үзүүлэлт байгаа ч бүс нутгаар авч үзвэл жигд биш байдал ажиглагдсан байна.
2018 оны үзүүлэлтээр хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэгч таван бүс нутаг байгаа нь Москва, Санкт Петербург, Москва муж, Ханты Мансийскийн автономит тойрог, Татарстан юм. Эдгээр таван газар 2017 оны судалгаагаар ч тэргүүлж байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ