ОХУ-ын Төв банк 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр бодлогын хүүгээ 0,25 хувиар бууруулж долоон хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь рублийн ханшийг тогтвортой түвшинд барих зорилготой. Ингэснээр энэ 2019 он гарсаар Оросын Төв банк гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байгаа юм.
Бодлогын хүүг долоон хувьд хүргэснээр зээл болон ипотектэй хүмүүст ашигтай харин хадгаламжтай хүмүүст ашиггүй тусч байна. Энэ оны хавар инфляцийн түвшин 5,3-аас 5,1 болон буурсан бол зундаа бүүр буурч өнөөдрийн байдлаар 4,3 хувьтай байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар 2019 оны төгсгөл рүү инфляцийн түвшин зорилтот дөрвөн хувиас ч буух төлөвтэй байгаа ажээ. Тэгсэн нөхцөлд бодлогын хүүг 6,75 руу буулгах боломжтой хэмээн “Русский стандарт банкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал Максим Тимошенко, санхүүгийн "БКС Премьер" байгууллагын шинжээч Антон Покатович нар хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ