Засгийн газрын үнэт цаас арилжлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаас арилжлаа

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.615% хүүтэй 218,394 ширхэг буюу 21.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ. 

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

 


АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 4,469 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.615%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж, нийт 10,014,656,409.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.             

Энэ өдөр MSE ALL индекс 965.30 нэгж болж 0.24%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,308,071,500,600.00 төгрөг боллоо.

 Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж