Монголын геологичид ур чадвараа сорилоо

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Монголын геологичид ур чадвараа сорилоо

Монголын геологичид ур чадвараа сорилоо

Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуудлагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Геологичдын ажил мэргэжлийн уралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Элсэн тасархайд ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнийн дүүрэг дэх Геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд амжилттай зохион байгууллаа.

Геологичдын ажил мэргэжлийн уралдааны нээлтийн арга хэмжээнд УУХҮ дэд сайд Д.Загджав оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлээрээ шалгарсан геологичдын шагналыг гардуулав.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд  үндэсний 30 гаруй компанийн 300 гаруй үе үеийн геологчид ур чадвараа сорилоо.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд

1:50000-ны масштабын геологийн зураглалын ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Гурван талст ХХК

Хоёрдугаар байранд: Алтайн чанад минералс ХХК

Гуравдугаар байранд: Алтай нэгдэл ХК

2.Ерөнхий эрлийн ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Хоёрдугаар байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Гуравдугаар байранд: Их цог өндөр ХХК

3.Геофизикийн ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Гурван үндэс ХХК

Хоёрдугаар байранд: Гео орон ХХК

Гуравдугаар байранд: Гео сигналс ХХК-ийн багууд тус тус шалгарлаа.

Тус ажил мэргэжлийн уралдаан нь  салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, геологийн судалгааны ажилд гарч буй шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлагыг харилцан солилцож, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулан олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой байснаараа онцлог байлаа.

Эх сурвалж: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж