Ньюс хөтөч: Трансжендер мисс Б.Солонго мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Трансжендер мисс Б.Солонго мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Трансжендер мисс Б.Солонго мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хүрээнд Үндэсний багийг чадавхижуулах сургалт, семинар 2019 оны 09 сарын 10-13ны өдрүүдэд зохион байгуулагдана. Засгийн газрын II байр, хурлын танхим
  • Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах семинар Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.

10.00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Олон нийийн мэдэх эрх ба нууц мэдээлэл” сэдэвт бодлогын семинар Улаанбаатар зочид буудал, 6-р давхар “Номын хүрээ” танхимд  болно.

10.30 цагт 

  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  •  Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  • Буянт Ухаа спортын ордон дээр ирж Хүүхдийн наадмын нээлт болно.
  • АТГ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  •  Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

12.00 цагт 

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төрийн ордны баруун талын Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

12:30 цагт

  •  "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос мэдээлэл хийнэ.

14.00 цагт 

  • “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Төрийн ордны зүүн талын Кредит банктай байрны 4 давхарт, Лобби төв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж