ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00 цагт
- Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хүрээнд Үндэсний багийг чадавхижуулах сургалт, семинар 2019 оны 09 сарын 10-13ны өдрүүдэд зохион байгуулагдана. Засгийн газрын II байр, хурлын танхим
- Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах семинар Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.
10.00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
- “Олон нийийн мэдэх эрх ба нууц мэдээлэл” сэдэвт бодлогын семинар Улаанбаатар зочид буудал, 6-р давхар “Номын хүрээ” танхимд болно.
10.30 цагт
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд мэдээлэл хийнэ.
11:00 цагт
- Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- Буянт Ухаа спортын ордон дээр ирж Хүүхдийн наадмын нээлт болно.
- АТГ-аас мэдээлэл хийнэ.
11:30 цагт
- Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
12.00 цагт
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төрийн ордны баруун талын Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.
12:30 цагт
- "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос мэдээлэл хийнэ.
14.00 цагт
- “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Төрийн ордны зүүн талын Кредит банктай байрны 4 давхарт, Лобби төв.
Холбоотой мэдээ