Тайваний брэнд бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлийг онилж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Тайваний брэнд бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлийг онилж байна

“Улаанбаатар Түншлэл-2019” намрын олон улсын үзэсгэлэн

Тайваний брэнд бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлийг онилж байна.

Тайваний Гадаад худалдааны нийгэмлэгийн тэргүүлсэн 9 компанийн бүрэлдэхүүнтэй бизнес групп нь МҮХАҮТ-аас 9-р сарын 12-ноос 15-ны өдрийн хооронд зохион байгуулах “Улаанбаатар Түншлэл-2019” намрын олон улсын үзэсгэлэн буюу /2019 Mongolia International Autumn Trade Fair/-д оролцож, Тайваньд үйлдвэрлэсэн хүнс боловсруулах тоног төхөөрөмж, ухаалаг барилгын материал, унадаг дугуй, түрдэг тэрэг, автомашины дугуй, арьс арчилгааны бүтээгдэхүүн, өндөр технологи ашиглан үйлдвэрлэсэн нэмхэл бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг сурталчлах болно. Үүний зэрэгцээ Тайваний Экспорт, импортын банкны санхүүжилтийн зээлийн шугамын гэрээт 6 банкнууд үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн зээлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Тайваниас Монгол Улсад суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад  хийж буй экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна.  2018 онд Монгол Улс Тайваниас импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 10 сая ам.долларт хүрсэн бөгөөд 2017 оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Энэ нь нэг талаараа Монгол Улсын эдийн засаг сэргэж буйг илтгэж байгаа бөгөөд нөгөө талаасаа Тайваний бараа бүтээгдэхүүн Монгол бизнес эрхлэгчдийн анхааралыг татаж буйг илтгэн харуулж байна. Үүнээс гадна Тайваний Экспорт импорт банкны 30 сая ам.долларын зээлийн санхүүжилт нь Тайвань Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө, нөлөөллийг үзүүлж байна. Монголын бизнес эрхлэгчид, компаниуд Тайваний компаниас худалдан авалт хийх захиалга хийж, Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг 6 банкаар дамжуулан, тус санхүүжилтийн зээлэнд хамрагдах хүсэлт гаргах боломжтой бөгөөд уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 5 хүртэлхи жил болно.” хэмээв.

“Улаанбаатар Түншлэл-2019” намрын олон улсын үзэсгэлэнд Монгол, Тайвань, Өмнөд Солонгос, ХБНГУ, ОХУ зэрэг улс орнуудын бизнес эрхлэгчид оролцох ба Тайваниас “Нан Канг дугуй” ХХК, “Чан Шэн машин механизм” ХХК, “Жэксон гэрэлтүүлэг” ХХК, “Суми цахилгаан унадаг дугуй” ХХК, “Фу Ли технологи” ХХК, “Иллинойс” ХХК, “Шикиори” ХХК, “Тимён тэхнологи” ХХК,  “M &W глобал материал” компани зэрэг компаниуд оролцох болно. Та бүхэн "Улаанбаатар Түншлэл-2019" олон улсын үзэсгэлэнд оролцох Тайваний бизнес эрхлэгч компаниудын танилцуулгыг доорхи цахим хуудсаар зочлон, үзэж сонирхоно уу.

Цахим хуудас: www.roc-taiwan.org/mn_en/post/5492.html

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж